Saturday, April 18, 2009

Найруулагч Baz Luhrman, гол дүрд Австрали гаралтай хоёр жүжигчин Nicole Kidman, Hugh Jackman нар тогложээ. 4 гэсэн дүн тавьлаа. Ойр хавьд ийм гоё кино үзээгүй санагдах юм. Хайр дурлал, арьсны үзэл, аброгений өвөрмөц ертөнц, бинесийн өрсөлдөөн, эмэгтэй хүний хүч ба хүнлэг энэрэнгүй сэтгэл гээд их баялаг үйл явдлуудтай.


Австралийн хойд хэсэгт маш том эдлэн газар өвлөн авсан нөхөр дээрээ Англиас Nicole Kidman хүнд гар Drover-ээр хүргүүлэн ирнэ. Түүнийг ирэхэд балгас шиг болсон усны насос нь эвдэрсэн гэр орон, сөнөмөл байдалтай аж ахуй угтах бөгөөд хамгийн аймаар нь нөхөр нь алагдсан байна. Санаа муутнуудын төлөвлөснөөр бол эмзэг, тансаг, язгууртан, цор ганц бүсгүй хүн юун үхрийн аж ахуйтай зууралдах нөхрөө оршуулаал, аж ахуйгаа хямдхаан зараад л шууд буцах ёстой байлаа. Гэвч бяцхан хүү нөхрийг нь аборгенүүд биш өөр хүмүүс алсан, аж ахуй хариуцан ажилладаг цагаан арьст менежер залуу үхэрнээс нь хулгайлсан, усны насосыг ажиллаагүй гэж худал хэлсэн гээд өөрийг нь эндэхийг эдлэнг дахин амьдруулахаар илгээгдсэн гэж хэлнэ. Бардам бүсгүй угийн шударга бус байдлыг үл тэвчих учраас манай Mrs.Boss махны бизнесийн өрсөлдөгчтэй хуйвалдсан менежерээ халсанаас ажлаа эхэлнэ дээ.

Бүсгүй менежерээ халаад Drover-ийг туслахыг гуйна. Эхний хийх ажил бол чамгүй хол замыг туулж армийн хүсний нөөцөнд үхрээ тууж хүргэх. Эсрэг талд ажиллагч менежер залуу тууж яваа сүргийг нь нэг талаас нь гал өрдөн тууц хавцал руу унагаах, замын усыг нь хордуулах зэргээр арга хэрэглэвч эцсийн эцэст аборгени бяцхан хүү, үнэнч туслагч нарынхаа хүчээр үхрээ нийлүүлж чадна. Хүүхэн ус хордсоноос аргагүйдэн том цөлийг дайран гарахаас аргагүй болсон хоорондуур аль хэдийний түүнийг цөлд үхсэн гэж цуу тараасан байна. Өрсөлдөгч нь хүүхэн үхсэн тул бизнесийг нь гартаа авч армийн ахмадтай шинэ гэрээ зураад сууцгааж байхад гэнэт газар доргин чичирч, тоосон манан босгосоор бүсгүй үхрээ туун орж ирнэ. Гэтэл ахмад хэн түрүүлж усан онгоцонд үхрээ ачсан нь гэрээгээ хадгална гэснээр тууврийн эцсийн тэмцэл өрнөнө. Мэдээж Drove байгаа цагт Mrss Boss ялах нь тодорхой. Гэвч кино үүгээр дуусахгуй дараагийн 2-Р хагас Pearл Harbour -ийн бөмбөгдөлттэй зэрэгцээд улам сонирхолтой өрнөнө.

Хэрэв иймэрхүү кино таалагдахаар байвал Out of Africa, Far and Away зэрэг кинонуудыг үзээрэй.