Wednesday, November 23, 2011

The help (2011, USA) and One Day (2011, USA)



The Help

Тийм ч их сэтгэл хөдөлгөөд сандалтай наалдуулчих зохиолтой биш ч ямар ч гэсэн үзэж дуусгахаар хэмжээний. Ялангуяа гол дүрийн Aibileen, Minny нарт тоглосон жүжигчдийн тоглолт энэ киног амьдруулж тухайн цаг үед аваачих шиг санагдсан.

Арьс өнгөний үзэл шингэсэн Миссисипи мужийн нэгэн бяцхан хотод хар арьст гэрийн үйлчлэгчидэдээ цагаан арьстан эзэд нь яаж дээрэнгүй ханддаг тухай нэгэн боловсролтой цагаан арьстан залуу бүсгүй ном бичиж гадаад ертөнцөд таниулж байгаа тухай, үйлчлэгч ба эздийн харилцааг харуулсан кино юм. Нэг тэрүүхэн тэндээ өмхий тогтонги үзэлдээ автчихсан бас хэрэндээ өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг бүлэг хүмүүс байдаг даа. Дотроо бас лидэр болон дагагчид, хүрээллээс гадуурхагдан хаягдсан ч тухайн хүрээлэлд орохыг хүсэгчидтэй, мөн тэр хүрээлэлд багтдаг ч түүнийгээ чухалд тооцдоггүй хөндлөнгийн нүдээр үнэлж чаддаг хүмүүстэй.

Aibileen-д тоглодог Viola Davis гэдэг жүжигчний тоглосон кинонуудыг харсан чинь миний мэддэг үзэж байсан их олон кинонд тоглосон байхын. Eat Pray Love, State of Play, Doubt, Nights in Rodanthe, Brothers and Sisters.

One Day

Хэтэрхий хөөрхөн жүжигчин тоглоогүй болохоор овоо бодит юм шиг. За оюутан ахуйгаасаа эхэлж төөрч явсаар байгаад арай гэж нийлж байгаа хайр сэтгэлт хос. Харамсалтай нь эмэгтэй нь азгүй байдлаас хорвоогоос хальснаар киноны хамгийн тааламжтай хэсэг нь хамгийн богино үргэлжилж дуусна. Дараа нь залуугийн эргэн амьдралд хөлөө олдог нь таалагдсан. Иймэрхүү хайр дурлалтай байвал зовлонтой ч юм шиг, сайхан ч юм шиг. Бие биенээ сайн ойлгож чаддаг, сайн найз нь байж чаддаг дээр нь нэмэх нь хайр сэтгэл байвал хамгийн бат бөх хайр байдгийн байна. Нэмэгдэхүүний нэг нь байхгүй л бол удаан жаргалтай амьдрал болж чадахгүй.

Аавынх нь хүүдээ хэлдэг үг их гоё. Их энгийн юм шиг хэрнээ хүчтэй. Өдөр бүр түүнийг байгаа юм шиг бодож амьдар гэдгийн.