Monday, November 8, 2010

Sidney Sheldon

Энэ хүний 2 ном уншив. Их гэрийн эзэгтэй, Мөнх юм гэж үгүй гээд. Ном ингэж улайрч уншилгүй удсан байна. Ер нь эмэгтэй хүний тухай л ном зохиолууд бичдэг юм шиг байна даа. Оюутан, өсвөр насны охидуудад ялангуяа унш гэж л хэлмээр байна.

Яаж ийм гоё хүнийг татсан юм бодож олдог юм болдоо. Эхнийх нь алмаазны уурхайн эзэн эмэгтэйн удам судар, амьдралынх нь өсөж боссон гайхалтай түүх гардаг бол дараагийнх нь хилс хэрэгт буруутгагдаж буй залуухан эмч бүсгүйн эргэн бодож буй бодол байдлаар бичсэн, сургуулиа төгсөж ирснээс хойш дурласан мэргэжлээрээ ажиллахын тулд ямар бэрхшээл давж амжилт гаргаж байгааг харуулна.

The graduate (USA 1967)


Инээдмийн драма төрлийн сайхан кино байна. Монголоор бол "Би чамд хайртай" ч юм уу? Энэ киноны найруулагч нь нэг киногоор Оскар, Голдэн Глоб, Бафта, Найруулагчийн Гиюлдийн шагнал авсан 7 найруулагчийн нэг. Тэр кино нь энэ кино бөлгөө. Нээрэн минмй сайн мэдэх Working Girl ийн найруулагч юм байна. Бас сүүлд нэлээд сонсогдоод байсан Charlie WIlson's War болон Closer гэсэн кинонуудыг найруулсан хүн юм байна.

7 настайдаа Оросоос АНУ-д ирсэн бөгөөд "Би англиар ярьдаггүй", "Намайг битгий үнсээч" гэсэн хоёрхон өгүүлбэр л мэддэг байсан байна. Хэхэ бодуул хөөрхөн жаал байж.

Ихэнх кино цаг хугацаатай хамт хуучирдаг байхад онцгой цөөн киног л хүмүүс дахин дахин үзсээр байдаг. Яаагаад гэхээр тийм кино нь хүний мөн чанар, ямар үед хүн ямар зан, үйлдэл хийдэг вэ гээд хүмүүс өөрсдөө бодитоор нь харахаас нааш ингэдэг дээ гэж анзаардаггүй нарийн зүйлсийг харуулснаар хүнд шууд хүрдэг, хүн киноноос нь кайф авдаг.

Эхний хэсэг нь ялангуяа их таалагдсан. Дастин Хоффман нэх сонин жүжигчин гээд боддиймаа. Гэхдээ тэр гүйдэг хэсэг нь аймаар гоё. Ер нь л мундаг юм. Ямар ч гоё залуухан байсан юм. Заавал үзэх ёстой шүү.

Thursday, October 28, 2010

The Switch (USA 2010)

Хэ хэ трэйлэрийг нь үзэхэд л бүх утга санааг нь ойлгочихлоо. Трэйлэр ийм сайн байв уу? эсвэл би ийм ухаантаймуу.... кукарикуууу
Оо нээрэн банжиг блог дээрх өмнөх блог бичлэгүүдийг маань эндээс олж үзээрэй. http://moviediary.blog.banjig.net/

Thursday, October 7, 2010

Banjig blog

Banjignet deerh 2008 onoos hurulsun moviediary blog maani alga bolsond neleed haruusch baina. ertnees shiljij baidag baij. End shineer blog neelee. Jaahan shineer buhniig ehleh uram zorigtoi bolhooroo shine bichleg nemhees.