Tuesday, December 4, 2012

Suulchiin khungiin duu 2012

Suulchiin khungiin duu (2012) Gol duruuded ner zaaj medhees Munkhsaikhan, Tumurkhuyag, Oyundari nar togloson ni ene kinonii avuushtai tal. Mergejildee unench jujigchnii ar ger herhen hair halamj dutagdaj, suuldee ehneriin tevcheeriin utas tasarsnaar gerlelt 1 khuutei duusna. Zohiol ni heterkhii engiin, khun gaihuulaad baikh ontsgoi zuilgui.

Saturday, June 23, 2012

Үзэхийн хязгаар

Их дэлгүүр ороод гарахдаа хүүхэддээ тоглоом авахдаа 4 мянган төгрөгөн дээр унжаад (тэртэй тэрэнгүй жаахан зажилж байгаад л хэд хоногийн дараа сонирхохгүй болох юманд.) арай хямдыг нь авчихсан байж үнэтэйгээс нь 2 дахин үнэтэй Л.Өлзийтөгсийн энэ шинэ номыг аваад харихдаа өөрийгаа жаахан зэмлээд явсийн уул нь. Хувиа бодооод гээд. Дүүрэн баяжих ухаан, далд үзэгдэл, эсвэл хэнийх нь үнэн хэнийх нь худал нь мэдэгдэхгүй түүхийн номнууд дундаас яаж нэг олж харсийн байгаан. Харин тэгсэн чинь хамгийн сүүлд хэзээ ингэж ном шүлэнгэтэж уншиж байснаа ч мартчихсан байсан чинь дахин нэг тийм улайрал мэдрэгдээд хөлс чийхарсан сайхан мэдрэмж төрчихлөө. Сүүлд White Tiger гэж номыг уг нь овоо амтархан уншсан юм.Тэгсэн чинь тэрнийг холоо хаячихдаг юм байна. Бас гадаадын зөндөө гоё кино үзэж үзэж байгаад Монголын Ийм нэгэн явдлыг үзээд баярлаж байсан шиг санагдчихлаа. Одоогоор уншиж дуусаагүй байгаа ч унших тусам улам л таалагдаад байна. Намтарчилсан эссээ гээд бодит амьдралаасаа бичсэнд нь, дийлэнх нь гэрэл гэгээтэй амьд харилцааг өгүүлсэнд нь хамгийн их сэтгэл татагдаж байна. Ямар ч сонин сайхан бас гайхалтай үйл явдлууд амьдралд нь тохиолдож байсан юмбэдээ. Их дажгүй зөв бодолтой, өөрийн гэсэн чиг баримжаатай,хамаг юм нь дээр доороо мэдэгдэхгүй болчихсон энэ үед өөрийгөө хадгалж чадсан, бас төдийлөн эргэн тойрноосоо мэдрэхээ больчихоод байсан хүн чанарыг санагдуулсан, үнэртүүлсэн их дажгүй эмэгтэй юмаа. Зарим нэг таалагдсан хэсгийг нь, огт өмнө нь сонсоогүй зүйлсээ хамт байгаа ээждээ номоо бариад үсэрч очоод л уншиж өгөөд л. Голд нь байгаа нэг эссээг уншчихаад удаан дүмбийж эргэн эргэн уншсанаа эргүүлэн бодож энэ тэр. Уншиж дууссаны дараа энэ номноос зөндөө эргэн санах зүйлтэй болно доо.

Wednesday, November 23, 2011

The help (2011, USA) and One Day (2011, USA)



The Help

Тийм ч их сэтгэл хөдөлгөөд сандалтай наалдуулчих зохиолтой биш ч ямар ч гэсэн үзэж дуусгахаар хэмжээний. Ялангуяа гол дүрийн Aibileen, Minny нарт тоглосон жүжигчдийн тоглолт энэ киног амьдруулж тухайн цаг үед аваачих шиг санагдсан.

Арьс өнгөний үзэл шингэсэн Миссисипи мужийн нэгэн бяцхан хотод хар арьст гэрийн үйлчлэгчидэдээ цагаан арьстан эзэд нь яаж дээрэнгүй ханддаг тухай нэгэн боловсролтой цагаан арьстан залуу бүсгүй ном бичиж гадаад ертөнцөд таниулж байгаа тухай, үйлчлэгч ба эздийн харилцааг харуулсан кино юм. Нэг тэрүүхэн тэндээ өмхий тогтонги үзэлдээ автчихсан бас хэрэндээ өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг бүлэг хүмүүс байдаг даа. Дотроо бас лидэр болон дагагчид, хүрээллээс гадуурхагдан хаягдсан ч тухайн хүрээлэлд орохыг хүсэгчидтэй, мөн тэр хүрээлэлд багтдаг ч түүнийгээ чухалд тооцдоггүй хөндлөнгийн нүдээр үнэлж чаддаг хүмүүстэй.

Aibileen-д тоглодог Viola Davis гэдэг жүжигчний тоглосон кинонуудыг харсан чинь миний мэддэг үзэж байсан их олон кинонд тоглосон байхын. Eat Pray Love, State of Play, Doubt, Nights in Rodanthe, Brothers and Sisters.

One Day

Хэтэрхий хөөрхөн жүжигчин тоглоогүй болохоор овоо бодит юм шиг. За оюутан ахуйгаасаа эхэлж төөрч явсаар байгаад арай гэж нийлж байгаа хайр сэтгэлт хос. Харамсалтай нь эмэгтэй нь азгүй байдлаас хорвоогоос хальснаар киноны хамгийн тааламжтай хэсэг нь хамгийн богино үргэлжилж дуусна. Дараа нь залуугийн эргэн амьдралд хөлөө олдог нь таалагдсан. Иймэрхүү хайр дурлалтай байвал зовлонтой ч юм шиг, сайхан ч юм шиг. Бие биенээ сайн ойлгож чаддаг, сайн найз нь байж чаддаг дээр нь нэмэх нь хайр сэтгэл байвал хамгийн бат бөх хайр байдгийн байна. Нэмэгдэхүүний нэг нь байхгүй л бол удаан жаргалтай амьдрал болж чадахгүй.

Аавынх нь хүүдээ хэлдэг үг их гоё. Их энгийн юм шиг хэрнээ хүчтэй. Өдөр бүр түүнийг байгаа юм шиг бодож амьдар гэдгийн.

Friday, October 21, 2011

Weeds (TV series, USA)


Сайхан завтай байгааг хэлэх үү, киноны сонирхолтойг хэлэх үү долоон сизонг долууланг нь хэд хоногт үзчвээ хөөрхий. Гэмт хэрэг, инээдэм, хайр дурлал, гэр бүл гэсэн өргөн агуулгатай.

Залуу, сексигээрээ 2 хүүхэдтэй бэлэвсэн хоцорч буй эмэгтэй амьдралаа авч явахын тулд мансууруулах өвс зарж эхэлнэ. Эхлээд амьдралын шаардлагаар зараад байгаа юм шиг байсан чинь сүүлрүүгээ өөрийнхөө хэчнээн хууль бус бизнесийг удирдах, асуудлуудыг зохицуулах чадвартайгаа мэдээд ирэхлээрээ бяр нь амтагдаад улам том өвс зардаг сүлжээ байгуулж том гаруудтай найзална.


Одоо баларсаан яаанаа гэжийтал л нэг арга олдчоод байна. Нэг тийм үйлс нь бүтдэг хүн гэж байдаг даа. Гэтэл бас үнэхээр яаж ч хичээгээд доошоо орчоод байдаг дүр бас байна. Celia Hodes гээд нэг хүүхэн. Санаа нь үл бүтэх болхоороо өөдөлдөггүй байх даа.

Сүүлийн сезон нь жаахан сонирхолгүйдуу байна лээ. Гэхдээ төгсгөл нь таалагдсан. Мама норка дилерийн маань гэр бүл арай гэж нэг ширээн дээр цуглаад хоол идэхээр сууж байтал духан дээр нь улаан цэгэн гэрэл тусна. эгБүгд аймаар айгаад амьсгалж чадахгүй болцон байсан чинь хэхэ жаахан сахилгхгүй охиноо ээж нь лазерийн гэрэл тусгалаа гээд загнана. Гэтэл дараа нь жинхэнэ хараатай бууны улаан гэрэл тусна. Тэгээд кино дуусна.

Кино эхлэхэд гардаг Little Boxes ийг хэдэн өдөр амандаа үглэлээ.

Wednesday, May 25, 2011

Priest (USA 2011)

Нээх их таалагдсангүй ээ. Аймшгийн ч биш, хайр дурлалтай ч биш, нээх гоё ид шидтэй үлгэрийн ч биш. Хэрэв энэ анги нь амжилттай болвол 2р анги хийх байхаа. Эхлэж байна гэсэн чинь дуусцан. Нэг том зохиолын танилцуулга хэсэг шиг санагдлаа. Мотоцикл нь л их гоё санагдлаа. Өө нээрэн 3Д юм байна лээ.

Monday, May 23, 2011

Хүний хүүхэд (Монгол 2011)


Сайнаас нь эхлэхүү, муугаас нь эхлэх үү. Хэхэ

Киноны рекламнаас хараад хүн нэлээд уйлуулдаг кино байсан шиг санагдсан тул зарим найзууд үзэхгүй гээд байсын. Магтаад байхаар нь үзсэн чинь тийм ч гашуудлын кино шиг биш байна. Хойд хүүхэд энэ тэр гараал ирхээр за ингээд л хойт эцгээ цустай нь хутгаад бөөн нус нулимс болох нь дээ гээд л төгсгөл ойлгомжтой боллоо ухааны юм бодоол сууж байтал их сонин Америк кино шиг өөдрөгөөр төгссөнд дотроо жаахан баярлав.
Гол дүрийн жүжигчид нь л гайгүй тоглоод туслах дүрүүд нь их л цээжилсэн үгээ ярьж байгаам шиг хэлсэн нь хэдийгээр дээр үеийн хүмүүсийн яриа иймэрхүү байхад болно гээд болсон гэж үзсиймүү нэг л сонин жүжиглэлтгүй худлаа байна лээ.
Үзэж байхад нэг сүүпэр аннойин болж байсан зүйл бол киноны дуу. Буриадаар яриад ойлгож ядаж байхад дуу нь бүр цаана, наана нь нэг хүнгэсэн шуугиантай тул киноны зарим хэсгийг их л ядарч ойлгов. Эрх биш эх хэл дээрээ үзсэн болхоор таасхийгээд л ойлгочлоо.
За тэр Очироогийн насаараа ганц бие амьдардаг нь сонин санагдсан.Надад нээх хужаа шиг санагдаад байсныг хэлчүүл арьсны үзэл гаргасан болчдым болуу.
Хэдэн гоё хэсэг байсан л даа ооборт гэж ярьдаг хэсэг, аан ингээд энэ сайхан сэтгэлтэй залуу тэнэг хүүхэнд амьдрала үрүүлдэг байжээ гээд бодоод гол харлаад суужийтал ашгүй Анхбаяр (Дашдондог) тэр хүүхнийг дараад авна лээ. Энэ реклам дээр хүчиндэж байгаа юм шиг гардгийн. Гэхдээ тийм биш шүү. Аан бас жирэмсэн болчоод сэвхтдэг нь аягүй инээдтэй. Анхны дүрс нь ээжэээ гэмэээр аймааар инээдтэй нүүрс түрхчихсэн юм шиг халтар болцон байсан. Үхтлээ инээсэн. Бас арай ч тэгэж сэвхтүүлээд байхдаа яахав дээ.
Манай хошин шогийнхний стил бүр кинонд шингэчээд байх юм. Уг нь тиймэрхүү инээдтэй хэсэг чинь амьдрал дээрээ яг болоод үзэгчид инээж байгаа болхоос үзэгчдийг инээлгэх гэж хүчилж, нэг тийм тайзны хошин шогийн тавилт анзаарагдаад байсан л даа.
Тэр нэг ачааны машин дээр тохиролцоо хийдэг энэ тэр нь нээх сонин хүүхдийн кино шиг, Шинэ үсгийн багш шиг санагдаад байсышүү.
Утга санааны хувьд яахав сайн хэлж мэдэхгүй байна. Нэг л их сюрприз ихтэй. Гэхдээ тэгэхгүй бол кино сонирхолтой болохгүй байсан байх л даа. Дашдондог мэргэжлийн жүжигчин биш хэрнээ их сайн тоглосон байна лээ. Ямар ч гэсэн тэр нэг сайхан сэтгэлтэй залуугийн дүрийг ойлгуулж чадсаан. Хувь хүн нь ойролцоо зан төрхтэй хүн байх гэж өөрийн эрхгүй бодогдсон.

Sunday, May 22, 2011

Улаан орхимжны давалгаа (Ном)

Хэдийгээр ардчилал Монгол улсад ирээд 22 жил болсон хэдий ч социализмийн үеийн уран зохиолыг уншиж хүн болсон надад их хэлмэгдүүлэлт гээч их яригддаг хэрнээ бага ойлгогддог зүйлийг зах зухаас нь ч гэсэн мэдэж авахад зохиолч Ц.Доржготов гуайн энэ ном тун их тус боллоо. Архангай аймгийн Хашаат суман дах үйл явдлаар л тэр их айдас хүйдэстэй хэлмэгдүүлэлтийн үеийн дүр зургийг толгойдоо буулгаж чадан ядав. Их хэлмэгдүүлэлтийн үе бол Орос улсын Монголыг айлгаж эрхшээлдээ оруулж, Социализмийг Монголд нутагшуулахын тулд Монголчуудыг өөр өөрсдөөр нь бариулж, тухайн үеийн аль л гайгүй ухаалаг, чадалтай ардуудыг хэдэн мянгаар нь нэртэй нэргүй матаасчдийн үгээр барьж хорьж Японы тагнуул гээд тамлаж, мөрдөж бүр сүүл рүүгээ бүр хавтгайраад мөрдөн байцаалт ч үгүйгээр шууд нүхний амсар дээр аваачаад буудаж хөнөөдөг байсан гэж уг номонд гарна.

Матаасчид бол тухайн нутгийн ард дотроо л хүн чанар, толгой муутай,шударга хөдөлмөрөөрөө амьдрах чадваргүй, хулчгар доожоогүй хэрнээ цөс хөөрүү нөхдүүдээс бүрдэнэ. Дээхэн үед До яаманд харьяа ажиллаж байсан хүмүүс бүгд л гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэхэд оролцож байсан байх нь. Учир нь цаанаас нь зүгэээр л баривчлаж хэлмэгдүүлэх хүний тоог өгчиж байгаа юм чинь. Тэгэхлээр нөгөө арчаагүй амьтад нь аль дээрнээс өс санасан, сайн сайханд нь атаархаж явдаг хүмүүсээ л хамгийн түрүүнд бариад өгнө. Нэгэн гол дүр болон Тувааны байдлаас харахад эхлээд хар амиа аврах гэж бусдыг барьж өгдөг байснаа яваандаа өөрөө сайн дураараа хүн матахгүй байж сууж чадахгүй тэтгэврийн хөгшин Ху намын үнэнч гишүүн болж байгаам.

Яах аргагүй нэг суманд нэг хүн муутай амьтны дотоодын хамгаалахын төлөөлөгч гэж томилчихоод тэрэндээ 3 өдрийн дотор 3 хүнийг Лувсанвандан нарын хэрэгт баривчил гэхэд байхгүй хэргийн хамсаатанг хаанаас олох вэ дээ. Өөртөө өстэй хэдэн хүнийг л бариулаад аймаг руугаа ачаад явуулчихна. Тэгэхлээр хүн болгон айсандаа нүүрэн дээрээ Ленин мандтугай, Орос Улаан ах нар мандтугай гэхээс аргагүй.

Хамгийн муухай бодлого нь хүмүүсийг алж хөнөөхөд хэрэглэж байсан төлөөлөгч, гардан идэвхийлж явсан хүмүүсээ ч бас эсэргүү хэрэгт худал татан оруулж өөрөө өөрийгөө цэвэрлэх ажиллагаа явуулдаг.