Saturday, June 23, 2012

Үзэхийн хязгаар

Их дэлгүүр ороод гарахдаа хүүхэддээ тоглоом авахдаа 4 мянган төгрөгөн дээр унжаад (тэртэй тэрэнгүй жаахан зажилж байгаад л хэд хоногийн дараа сонирхохгүй болох юманд.) арай хямдыг нь авчихсан байж үнэтэйгээс нь 2 дахин үнэтэй Л.Өлзийтөгсийн энэ шинэ номыг аваад харихдаа өөрийгаа жаахан зэмлээд явсийн уул нь. Хувиа бодооод гээд. Дүүрэн баяжих ухаан, далд үзэгдэл, эсвэл хэнийх нь үнэн хэнийх нь худал нь мэдэгдэхгүй түүхийн номнууд дундаас яаж нэг олж харсийн байгаан. Харин тэгсэн чинь хамгийн сүүлд хэзээ ингэж ном шүлэнгэтэж уншиж байснаа ч мартчихсан байсан чинь дахин нэг тийм улайрал мэдрэгдээд хөлс чийхарсан сайхан мэдрэмж төрчихлөө. Сүүлд White Tiger гэж номыг уг нь овоо амтархан уншсан юм.Тэгсэн чинь тэрнийг холоо хаячихдаг юм байна. Бас гадаадын зөндөө гоё кино үзэж үзэж байгаад Монголын Ийм нэгэн явдлыг үзээд баярлаж байсан шиг санагдчихлаа. Одоогоор уншиж дуусаагүй байгаа ч унших тусам улам л таалагдаад байна. Намтарчилсан эссээ гээд бодит амьдралаасаа бичсэнд нь, дийлэнх нь гэрэл гэгээтэй амьд харилцааг өгүүлсэнд нь хамгийн их сэтгэл татагдаж байна. Ямар ч сонин сайхан бас гайхалтай үйл явдлууд амьдралд нь тохиолдож байсан юмбэдээ. Их дажгүй зөв бодолтой, өөрийн гэсэн чиг баримжаатай,хамаг юм нь дээр доороо мэдэгдэхгүй болчихсон энэ үед өөрийгөө хадгалж чадсан, бас төдийлөн эргэн тойрноосоо мэдрэхээ больчихоод байсан хүн чанарыг санагдуулсан, үнэртүүлсэн их дажгүй эмэгтэй юмаа. Зарим нэг таалагдсан хэсгийг нь, огт өмнө нь сонсоогүй зүйлсээ хамт байгаа ээждээ номоо бариад үсэрч очоод л уншиж өгөөд л. Голд нь байгаа нэг эссээг уншчихаад удаан дүмбийж эргэн эргэн уншсанаа эргүүлэн бодож энэ тэр. Уншиж дууссаны дараа энэ номноос зөндөө эргэн санах зүйлтэй болно доо.