Sunday, May 22, 2011

Улаан орхимжны давалгаа (Ном)

Хэдийгээр ардчилал Монгол улсад ирээд 22 жил болсон хэдий ч социализмийн үеийн уран зохиолыг уншиж хүн болсон надад их хэлмэгдүүлэлт гээч их яригддаг хэрнээ бага ойлгогддог зүйлийг зах зухаас нь ч гэсэн мэдэж авахад зохиолч Ц.Доржготов гуайн энэ ном тун их тус боллоо. Архангай аймгийн Хашаат суман дах үйл явдлаар л тэр их айдас хүйдэстэй хэлмэгдүүлэлтийн үеийн дүр зургийг толгойдоо буулгаж чадан ядав. Их хэлмэгдүүлэлтийн үе бол Орос улсын Монголыг айлгаж эрхшээлдээ оруулж, Социализмийг Монголд нутагшуулахын тулд Монголчуудыг өөр өөрсдөөр нь бариулж, тухайн үеийн аль л гайгүй ухаалаг, чадалтай ардуудыг хэдэн мянгаар нь нэртэй нэргүй матаасчдийн үгээр барьж хорьж Японы тагнуул гээд тамлаж, мөрдөж бүр сүүл рүүгээ бүр хавтгайраад мөрдөн байцаалт ч үгүйгээр шууд нүхний амсар дээр аваачаад буудаж хөнөөдөг байсан гэж уг номонд гарна.

Матаасчид бол тухайн нутгийн ард дотроо л хүн чанар, толгой муутай,шударга хөдөлмөрөөрөө амьдрах чадваргүй, хулчгар доожоогүй хэрнээ цөс хөөрүү нөхдүүдээс бүрдэнэ. Дээхэн үед До яаманд харьяа ажиллаж байсан хүмүүс бүгд л гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэхэд оролцож байсан байх нь. Учир нь цаанаас нь зүгэээр л баривчлаж хэлмэгдүүлэх хүний тоог өгчиж байгаа юм чинь. Тэгэхлээр нөгөө арчаагүй амьтад нь аль дээрнээс өс санасан, сайн сайханд нь атаархаж явдаг хүмүүсээ л хамгийн түрүүнд бариад өгнө. Нэгэн гол дүр болон Тувааны байдлаас харахад эхлээд хар амиа аврах гэж бусдыг барьж өгдөг байснаа яваандаа өөрөө сайн дураараа хүн матахгүй байж сууж чадахгүй тэтгэврийн хөгшин Ху намын үнэнч гишүүн болж байгаам.

Яах аргагүй нэг суманд нэг хүн муутай амьтны дотоодын хамгаалахын төлөөлөгч гэж томилчихоод тэрэндээ 3 өдрийн дотор 3 хүнийг Лувсанвандан нарын хэрэгт баривчил гэхэд байхгүй хэргийн хамсаатанг хаанаас олох вэ дээ. Өөртөө өстэй хэдэн хүнийг л бариулаад аймаг руугаа ачаад явуулчихна. Тэгэхлээр хүн болгон айсандаа нүүрэн дээрээ Ленин мандтугай, Орос Улаан ах нар мандтугай гэхээс аргагүй.

Хамгийн муухай бодлого нь хүмүүсийг алж хөнөөхөд хэрэглэж байсан төлөөлөгч, гардан идэвхийлж явсан хүмүүсээ ч бас эсэргүү хэрэгт худал татан оруулж өөрөө өөрийгөө цэвэрлэх ажиллагаа явуулдаг.

No comments:

Post a Comment