Monday, November 8, 2010

Sidney Sheldon

Энэ хүний 2 ном уншив. Их гэрийн эзэгтэй, Мөнх юм гэж үгүй гээд. Ном ингэж улайрч уншилгүй удсан байна. Ер нь эмэгтэй хүний тухай л ном зохиолууд бичдэг юм шиг байна даа. Оюутан, өсвөр насны охидуудад ялангуяа унш гэж л хэлмээр байна.

Яаж ийм гоё хүнийг татсан юм бодож олдог юм болдоо. Эхнийх нь алмаазны уурхайн эзэн эмэгтэйн удам судар, амьдралынх нь өсөж боссон гайхалтай түүх гардаг бол дараагийнх нь хилс хэрэгт буруутгагдаж буй залуухан эмч бүсгүйн эргэн бодож буй бодол байдлаар бичсэн, сургуулиа төгсөж ирснээс хойш дурласан мэргэжлээрээ ажиллахын тулд ямар бэрхшээл давж амжилт гаргаж байгааг харуулна.

No comments:

Post a Comment