Monday, November 8, 2010

The graduate (USA 1967)


Инээдмийн драма төрлийн сайхан кино байна. Монголоор бол "Би чамд хайртай" ч юм уу? Энэ киноны найруулагч нь нэг киногоор Оскар, Голдэн Глоб, Бафта, Найруулагчийн Гиюлдийн шагнал авсан 7 найруулагчийн нэг. Тэр кино нь энэ кино бөлгөө. Нээрэн минмй сайн мэдэх Working Girl ийн найруулагч юм байна. Бас сүүлд нэлээд сонсогдоод байсан Charlie WIlson's War болон Closer гэсэн кинонуудыг найруулсан хүн юм байна.

7 настайдаа Оросоос АНУ-д ирсэн бөгөөд "Би англиар ярьдаггүй", "Намайг битгий үнсээч" гэсэн хоёрхон өгүүлбэр л мэддэг байсан байна. Хэхэ бодуул хөөрхөн жаал байж.

Ихэнх кино цаг хугацаатай хамт хуучирдаг байхад онцгой цөөн киног л хүмүүс дахин дахин үзсээр байдаг. Яаагаад гэхээр тийм кино нь хүний мөн чанар, ямар үед хүн ямар зан, үйлдэл хийдэг вэ гээд хүмүүс өөрсдөө бодитоор нь харахаас нааш ингэдэг дээ гэж анзаардаггүй нарийн зүйлсийг харуулснаар хүнд шууд хүрдэг, хүн киноноос нь кайф авдаг.

Эхний хэсэг нь ялангуяа их таалагдсан. Дастин Хоффман нэх сонин жүжигчин гээд боддиймаа. Гэхдээ тэр гүйдэг хэсэг нь аймаар гоё. Ер нь л мундаг юм. Ямар ч гоё залуухан байсан юм. Заавал үзэх ёстой шүү.

No comments:

Post a Comment