Un prophete (French 2009)
2010-01-18 09:46:29
Crime төрлийн, удам дамжсан киночин Jacques Audiard -ийн гайхалтай кино байна. Godfather-д дуртай хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ойр хавьд ийм амттай кино бас үзээгүйн байна. Шоронд хэн ч биш орсон 19 тэй араб залуу 6 жилийн дараа шоронгоос гарахдаа мафийн чухал хүн болcон байна. Гэмт хэргээ удирдан жолооодож буй байдал нь бизнесмэн ажил хэргээ явуулахтай ижил төстэй. Хэнийг паатнераа болгох, ямар төсөл, хэрхэн удирдах, ямар цаг хугацаанд ямар зорилтод хүрэх, хэнд эрх мэдлээ хуваарилах, хэнийг жаахан дарж өгч байх, хэнд лобби хийх гээд л. Сонирхолтой, зарим хэсэгт хүний цусыг хөөргөж, сэтгэлийн мухарт чинь байгаа адгууслаг зэрлэг занг чинь өдөөмөөр.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment