Saturday, January 8, 2011

The white ribbon (Austria 2009)

The white ribbon (Austria 2009)
2010-01-09 11:41:25

Австрийн кино найруулагч Michael Haneke бичиж, найруулж Каннын фэстивалаас дээд шагнал Golden Palm авсан crime, drama, mystery төрлийн кино юм. Дэлхийн 1-р дайны үеийн Германы нэгэн жижиг хөдөөний тосгоны амьдрал. Нүднээс ил, далд бохир харгис хүчирхийллийн үйлдлүүд аажуу тайвнаар хөвөрч (цус, тамлалт, хүчирхийллийг шуудаар огт харуулахгүй, харин түүнд өртөж буй хүмүүст нь ирж буй дарамт мэдрэгдэнэ), түүний эсрэг хариу авалтууд нь нууцлаг оньсого шиг. Яг илт муу муухай аймаар зүйл харуулахгүй, нэг тийм оньсого шиг байдлаар тэдгээр үйлдлүүд хөврөнө. Дээр үеийн хүчирхийллийн тухай кино юмуудаа.

Эмнэлгийн эмч гэнэт морьтойгоо гэрийнхээ гадаа нууцлаг байдлаар осолдож бэртэнэ. Эмч өөрийн төрсөн охиноо хүчирхийлдэг, царай муутай өөрөөсөө доод төвшний ганц бие асрагч эмэгтэйтэй үзэн яддаг хэрнээ явалдана. Харин эмэгтэй эмчид хайртай. Эмэгтэй эмчийн эхнэрийг нас барснаас хойш эмчийн гэрийн болон эмнэлгийн ажилд тусалдаг болсон. Эмэгтэйн юмтай хүүхдийг эмчийн хүүхэд гэж нууцаар таамагладаг. үр хөндөх оролдлого нь бүтээгүйгээс тийм болсон гэж сэжиглэдэг.

Пасторын шувуу үхнэ. Пастор нь жаргал цэнгэлийг нүгэл гэж зовлон, дуг журам, шаргуу хөдөлмөр нь хүнийг ариусгадаг гэж үздэг тэнэг үзэл тэр хүүхдүүддээ үзлээ тайлбарлаж байгаа нь эрүүл ухаантай хүүхэд ойлгон хүлээн авагдамгүй тэнэг бөгөөд өөрийн хүүхдүүдээ бага хэрэг хэргийн төлөө хэтэрхий хатуу шийтгэж хүүхдүүдээ хүйтэн хандаж дарамтанд оруулдаг. Гэтэл хүүхдүүд эргээд их хэрцгийдүү, зоригтой, юу ч хийхээс буцахааргүй хүмүүс болж төлөвшиж байгаа нь харагдана.

Барон тосгоны талаас илүү ардыг ажлаар хангадаг газрын эзэн бөгөөд хөдөлмөрийг нь хямд гол зогоох төдийхнөөр үнэлж ашиглана. Бароны байцааны талбайг нэг нууцлаг байдлаар нэг нь сүйтгэнэ, хүүхдийг нь хулгайлж аваад зодно, агуулахыг нь шатаана. Хэргийн эзэн нь олдохгүй. Эдгээрийг бароны шударга бус ашиглалтын эсрэг хүчирхийлэл гэж болох.

Эдгээр хэргийг логик дарааллаар нь бодсоор багш сэжигтнийг тодруулах ч Пастор сүрдүүлнэ. Асрагч эмэгтэй бас өөрийн хүүхдийг нь гэмтээсэн хэргийн талаар мэдсэн зүйлээ цагдаад мэдүүлэхээр хот яваад буцаж ирэхгүй болно. Багш тосгоноос явж хэргүүд нууцлаг битүүлгээрээ дуусч байгааам. Киноны төгсгөлд Австри Сербийн хооронд дайн зарлагдаж байгаа нь эхлээд тосгоны хэмжээний жижиг хүчирхийлэл, дараа нь түүний өргөн олныг хамарсан хувилбар нь гарч байгаа юм шиг.

Кино нэлэнхүйдээ хар бараан боловч эдгээр зүйлсийн дунд энгий амьдрал үргэлжлэн буй учир багшийн хайр сэтгэл, хүүхдийн хөгжилтэй явдлууд гарна. Нээрэн хүүхдүүд -Хамгийн сүүлд орсон нь мангар эсвэл нусанхай ч гээл уралдаад гүйдэг дээ. Герман хүүхдүүд харин муудсан өндөг гэжийлээ хэхэ. Эмчийн охинд дүүдээ үхэл тайлбарлаж байгаа, пастор хүүдээ мастурбаци ямар нүгэлтэй юм болохыг тайлбарлаж байгаа зэрэг.

Киноны тухай янз бүрээр "very contemporary story", "a superb and very disturbing", "ghost story without ghost", "a masterpiece of ambiguous horror", "turns the mind to fascism", "What Haneke offers are merely suggestions as to why a people might turn to antisocial behaviour" гэж хүмүүс үнэлсэн байх юм. Магад энэ товч үгс киноны товч утгыг таниулчиж байж болох юм. Нээрэн киног хар цагаан гэж хэллүү.

No comments:

Post a Comment