Saturday, January 8, 2011

War Dance (2007)

War Dance (2007)
2010-07-14 18:49:08

Үнэхээр дажгүй, үзүүштэй, хүч оруулмаар, амьдралын үнэ цэнийг ухааруулсан, хаа холын африкийн амьдралыг таниулсан, улс орон дах хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө шунасан тэнэглэл нь ямар их гэмгүй олон хүмүүнийг хохироож байгаа зэргийг маш хүчтэй илэрхийллүүдээр дамжуулан харуулсан маш гоё баримтат кино байна.

Ямар нэг дайн самуун, улс төрийн тогтворгүй байдал бий болоход хамгийн гэмгүй мөртлөө хамгийн их хохирдог нь хүүхдүүд л байх юм.

Тэр хүүхдүүдийн асар их гуниг, айдаст автсан, аврал эрсэн нүдийг хараад, сэтгэлээс нь гарч байгаа үгсийг сонсоод ямар ч хүний сэтгэл хөдөлмөөр, би юу хийж чадах вэ гэж бодогдуулмаар...

Эдгээр хүүхдүүдийг сэтгэлээр ганц тэжээж байгаа зүйл нь дуу, бүжгээр нэгдэн нийлж амжилтанд хүрч байгаа нь. Хэнбугай нь ч урлагийн хүнд өгч байгаа баяр баяслыг булааж авч дийлэхгүй. Хэн нэг хүний хэлсэн ухаантай үг толгойд буулаа. Амьдралын хамгийн гайхамшигтай зүйлс нь хүн бүхний гар хүрэх зайд үнэгүй байж байдаг гэсэн утгатай. Дуу, хөгжим, бүжиг үүний нэг жишээ.

За африкт ийм байлаа гэхэд манай Монголд арай өөр, дайнгүй хэлбэрээр ийм гэмгүй хохирогчдийн жишээ зөндөө л байгаа. Хэрэв таны нүдэнд ийм зүйлс харагдаад байвал дуугай эвлэрээд суулгүй өөрийн чадах бүх хэлбэрээрээ Хэл! Хашгир! Бич! Тусал!

No comments:

Post a Comment