Saturday, January 8, 2011

Coraline (2009)

Coraline (2009)
2009-06-01 15:12:42

Хөөрхөн аймшгийн хүүхэлдэй байна. Одоо үеийн хүүхдүүдэд одоо нэг иймэрхүү л хүүхэлдэй хийхгүй бол дээр үед миний үзээд баясдаг байсан хүүхэлдэйнүүд шиг юм хийвэл сонирхолгүй байна байх л дөө. Зарим хэсэгт бас үнэхээр хүүхэлдэйн дотроо орж үзэв. Товчин нүдтэй хуурамч ээжийг анх харахад нэлээд айдас төрсөн. Бас сүүлд шулмаснаас зугатаад хаалгаа хаах гэж оролдож байгаа хэсэг дээр байдгаараа биеэ чангалцан үзэж байв хөөрхий. Нэг өөр шидэт орчин руу орж байгаа нь, бас тэр циркийн үзүүлбэрүүд нь Алиса гайхамшгийн оронд-той төстэй юм шиг, тэгснээ бас тольны ард өмнө нь хоригдоод үхсэн сүнс хүүхдүүдтэй уулзаж байгаа энэ тэр нь аймшгийн кино ч юм шиг. Тэгснээ бас аав ээж нь жинхэнээсээ хүүхдээ хайхардаггүй эцэг эхийг шүүмжлээд ч байгаа юм шиг. Ман олон үндэстний улсын хүүхэлдэй юм гэсэн дээ бас Орос хөрштэй ч байх шиг. Нэг гоё баатар бол охинд тусалдаг хар муур байна. Ер нь мууранд бас сайн дүр оноох нь ховор байдаг. Муур бас тийм ч муухай амьтан биш шүү нээрэн. Дажгүй дажгүй.

No comments:

Post a Comment