Saturday, January 8, 2011

Орхидос -2

Орхидос -2
2009-10-07 17:01:57

Нэгдүгээр анги нь зурагтаар үзсэн чинь дотор муухай болоод болдоггүй. Тэгээд гүйхээгээрээ очиж 2-р ангийг нь үзсэн гэж байгаа.

Сайн тал нь сэтгэл онгойсон. Гэхдээ муу тал нь эхний ангиа гүйцээгүй байна лээ. Ер нь зохиол нь хэтэрхий энгийн. Гарч байгаа үйл явдлаараа гэмт хэрэгтэй кино юм шиг хэрнээ аймшгийн киноных шиг элементүүд оруулсан нь зохицолдоогүй, кино нь өөрөө аймшгийн кино биш хэрнээ байж болох боломжийн аргаар л хүний сэтгэлийг хөдөлгөх гээд байгаа юм шиг. Тэр киноны бичиг, охины моргт сэрдэг хэсэг, мөн аавын зүүд зэрэг нь. Харин нэгдүгээр анги л жинхэнэ аймшгийн ангиллын гэчмээр кино байна лээ. Сэтгэлд хүрсэн. Ер нь жүжигчид нь сайн тоглож байна лээ. Гол дүрийн охин бол их дажгүй жүжигчин болох байх. Бас нэг жижигхэн ч таалагдсан дүр бол асрамжийн газрын нэг өрөөний ааштай охин. Тэр их бодит дүр, хүүхэд нь ч сайн тоглосон байна лээ. Олон улсын фестивал энэ тэрд өрсөлдциймүү, өрсөлдүүлэх гэж байгаан болов уу. Нэгдүгээр ангиа уралдуулвал илүү дээр байхаа даа.

No comments:

Post a Comment