Saturday, January 8, 2011

Man in the Chair (USA 2007)

Man in the Chair (USA 2007)
2010-08-03 12:30:55

Киноны тухай бичих сонирхол буурчихаад байнуу гэж бодоод байтал олигтой кино үзэхгүй байсан болохоор тэгээд байсын байна л даа.

Бид нар хүн л болж төрсөн юм чинь төрж ирээд үхээд буцна. Харин хэн нэгэн хүн өтлөөд хөгшрөөд ирэх цагт, энэ хорвоогоос буцаад явах үед хажууд чинь хэн хэн байгаагаар таныг хэр ухаалаг, амжилттай амьдарсныг хэмжих юм байна.

LA-гийн настайчуудын асрамжийн газрын оршин суугч Флаш хэмээх киноны гэрэлтүүлэгч хийж явсан нэлээд ааштай өвгөн санамсаргүй тохиолдлоор амьдрал нь яг бэрхшээлтэй үе дээрээ байгаа өсвөр насны хүүтэй учирна. Өвгөний уйдаж өнгөрөөдөг цагаа дахин нэг мэргэжлийн ажлаараа ганц удаа дахин оролдох, харин хүүд богино хэмжээт кино бүтээж уралдаанд оролцоход нь тусламж хэрэгтэй гэсэн хоёр хэрэгцээ нэгдэнэ.

Улмаар өвгөний киноны салбарт хамт ажиллаж байсан хөгшчүүлтэй хамтран богино киноны төсөл дээр ажиллана. Хүүд зохиолоо бодож олох, багаа бүрдүүлэх, хөрөнгө босгох зэрэгт өвгөний өмнөх танил, холбоо сүлжээ асар үүрэг гүйцэтгэнэ. Энэ зуур хүүд өвгөний болон бусад настайчуудын амьдралын замнал, яагаад ганцаар үлдсэн шалтгаанууд, ганцаар хөгшрөхийн гашуун амьдрал танигдаж эхэлнэ.

Скэйтийн сэдвээр хийх гэж байснаа асрамжийн газрын настайчуудын тухай кино хийхээр болно. Эхлээд өвгөн хүү хоёрын хооронд нэг нь зөвхөн кино хийхэд зөвлөгөө авах, нөгөөх нь шанд нь навчин тамхи, виски авах тохироо байсан бол сүүлдээ хоёулаа амьдралаа хоорондоо хуваалцдаг дотно найзууд болно.

Харамсалтай нь өвгөн кино хийгдэж дуусахад нас барна. Түүний хажууд харин хүү гарыг нь атган зогсоно. Өвгөн: -Би энэ тухай дандаа боддог байлаа. Би үхэхдээ ганцаар, хүйтэн байна байх гэж төсөөлж үхлээс ихээр айдаг байлаа. Харин одоо бол надад дулаахан, бас хажууд маань миний хамгийн сайн найз маань байж байна. Би маш аз жаргалтай байна гэдэг.

Энэ кино хүнд ямар нэг юм бодогдуулна шүү. Байдлыг хэтэрхий хараар үзүүлэхгүй хэрнээ хүнд сэдвийг их ойлгомжтой харуулжээ.

No comments:

Post a Comment