Saturday, January 8, 2011

Үлгэрийн хайр

Үлгэрийн хайр
2009-12-24 00:13:13

Уул нь This is it ийг үзэх гээд очтол сүүлийнх нь 20 цагаас гараад дуусчлаа гэхээр нь хоосон буцахаар гээд нэг шинэ Монгол кино үзлээ. Кино гэхэд жаахан хэцүү санагдав. Хошин шогийн хэд тайзан дээр хийдгээ л дэлгэцэн дээр хийчихсэн байх шиг санагдав. Бооёо хоёр эхнэртэй эр нэгэн азгүй тохиолдлоос болж хамаг булхай нь дэлгэгдэх шахаад бантаж баларч алингаа алдаж байгаа тухай гарна. Хэн гэлээ, нэг гадаад зохиолчоос сэдэвлээд тэрнийгээ тайзны хошин шогийн үйл явдал үг хэллэгээрээ нэмэрлэчихсэн нэг тиймэрхүү бантан. Өсвөр үеийнхэнд, нийтэд иймэрхүү үг хэллэг, бүдүүлэг бараан соёл нь хүчтэй дэлгэрдэг, нөлөөлдгийг нь мэдсээр байж жаахан аятайхан баялаг, хүнд хэрэгтэй юм хийхэд яаадаг юм болдоо. Ундраагийн дүр гэж нэг ханаж цаддаггүй хүсэлтэй хүүхэн, мэдүүлэгчдийнхээ хэлсэн ярьсанд эргэж бодохгүй итгэх хоёр тэнэг цагдаа, тэгээд тэр Удвал гээд нэг зовцон бухимдуу эхнэр. За тэгээд уйдаад тал хэсгээс нь эхлээд гар утсаараа гольф тоглоод дуусгав. Нэг санагдаж байгаа юм нь бүдүүн хэрэгт дуртай хөрш нь -Яаасан гээд хэлээ гаргадаг. Тэр хэсгүүд нь их алиа. За одоо тэгэж хэлнэ дээ гээл хүлээгээл сууж байгаам чинь.

No comments:

Post a Comment