Saturday, January 8, 2011

Notorious (2009)- Хэтэрхий том мөрөөдөл гэж үгүй

Notorious (2009)- Хэтэрхий том мөрөөдөл гэж үгүй
2009-04-12 19:42:02

Киноны төгсгөлд “With his life, he proved that no dream is too big. The sky is the limit” гэж гардаг. No dream is too big гэдэг үгийг өөртөө байнга сануулж байя.

Хэдийгээр Hip hop-ийн фэн биш боловч киног амтархан үзэж дуусгалаа. Залуу хүн мөрөөдлөө хэрхэн бодит амьдрал болгож байгаа тухай сайн харуулсан. Харуудын хороололд хар тамхины наймаа бол хамгийн тэмцэл багатай гайгүй мөнгөтэй амьдрах амар, бэлэн сонголт. Харин зөв замаар амьдарч өөдлөх үнэхээр хэцүү. Гэхдээ эхний зам шиг шоронгоор дуусахгүй, нэр хүнд, хүндэтгэлийг авчирна. Энэ кино Movie Box Officе-д дээгүүр удаан жагсаж байгаа кино юм. Ядуу Бруклины гудамжнаас рэп од болж гарч ирсэн Notorious BIG нь (Christopher George Latore Wallace 1972-1997) ердөө 25 насалсан ч амжилтанд хүрч, түүхэнд нэрээ үлдээсэн. Арван хэдтэйдээ ядуу амьдрал, орчин тойрныхоо бараан амьдралд хөтлөгдөн хар тамхины наймаагаар шоронд сууна. Шоронд байхдаа гудамжиндаа овоо үнэлэгдчихдэг байсан үглэх авьяасаа нэлээд хөгжүүлэх бөгөөд шоронгоос гараад рэппээр явахаа тууштай хатуу шийднэ. Амжилтанд хүрэх зам нь нэлээд бэрхшээлтэй ч зүтгэсээр олон хит дууутай болж анхны CD ээ гаргана. Тэр үед өмнө найз явсан 2 Pac болон мань Notorious хоёрын нөхөрлөл дайсагнал болон хувирна. Баруун, зүүн эргийн харуудын рэпийн дайн цусан дайн болж хувирах бөгөөд эхлээд 2 Pac буудуулж үхнэ. Үүний дараахан Notorious, Ready to die (үхлээ зөгнөсөн ч юм уу) нэртэй CD- гээ Los Angeles-д promote хийх гэж явахдаа маш ижил байдлаар буудуулж нас барна. Нас барсных нь дараа гудамжинд асар олон хүн цугларч эмгэнэнэ. Монголын фэнүүд нь харин овоо олон ханан дээр нэрийг нь бичсэн дээ. Ээж нь тэрнийг хараад хүүгээ зөвхөн хүүгийн хувьд ч бус, хүү нь хүн болж төрсны хувьд үнэхээр бахархалтай амьдарч гэж боддог. Амьдрал дээр гэрчүүд нь мэдүүлэг өгөөгүй, нэлээд хүчтэй далд ар талтай аллага болсийм байна лээ. Хэн алсан нь олдоогүй.

Хувийн амьдралдаа олон эмэгтэйтэй байсан, 2 эмэгтэйгээс 2 хүүхэдтэй. Нэг хэсэг дээр охиндоо "Хэзээ ч, ямар ч эрэгтэй хүнээр өөрийгөө bitch гэж битгий хэлүүлээрэй" гэж хэлдэг. Ямар нэг хүчтэй эрэгтэй хүний ард дандаа нэг хүчтэй эмэгтэй байдаг гэдэг. Тэгвэл Notorious-ийн хувьд түүний ээж нь (Tina Turner-ийн дүрд тоглодог гоё жүжигчин тоглосон) амьдралаа өөрчлөхөд нь их нөлөөлсөн, хар тамхитай орооцолдсоныг нь мэдэнгүүтээ хайрлан өсгөсөн ганц хүүгээ гэрээс нь хөөнө. Эргээд ээжийн хүү болох, шоронд байхад нь төрсөн охиноо бодоод хялбар аргын амьдралаа солихоор шийднэ. Сүүлд ээж нь LA битгий яв гэдэг ч Notorious хэрэгтэй гээд яваад алуулчдаг.

Нас барсных нь дараа найз нар нь Life after death цомгийг нь гаргасан. Notorious ийн дууны үгээ нь гэмт хэргийн бүлэглэл, өөрөө хар тамхинаас хэрхэн салах гэж тэмцсэн тухай, эд баялаг, инээдэм болон хайр дурлалын тухай сэдвээр бичдэг (Wiki). Ялангуяа нэлээд хар үгтэй, хүмүүсийг хагаралдуулаад байсан үед Hip hop-ийг арай peaceful болгосон бөгөөд массыг hip hop-д дуртай болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийн байна.

Энэ кинонд бас хэсэг хугацаанд дотно явсан Lil Kim бас хальт гардаг. Lil Kim -ийг урлагт ороход Notorious нөлөөлсөн байгаам. Их гоёо хүүхэн тоглосон ба лээ, даанч Notorious өөр хүүхэнд дурлаад хаячдгийн. Дараа нь дуугаараа Notorious –ийг бут авчаагаам даа. Харин Lil Kim өөрийнхөө тухай хэсэгт их дургүйцсэн гэсэн. Аргагүй шдээ, хаягдаад heartbroken, өрөвдөлтэй гардгийн.

No comments:

Post a Comment