Saturday, January 8, 2011

Precious (USA 2009)

Precious (USA 2009)
2010-02-03 09:02:59

Golden Globe-ийн үеэр нэр нь нэлээд дуулдаад байсан киног сонирхон үзэв. Амьдралын хар барааныг харуулсан кино. Хүн ядуураад, амьдралаа хянах чадваргүй болоод ирэхлээрээ их муу муухай болдог юм байна. 17 настай Precious 2 удаа жирэмсэлж хүүхэд гаргана. Эцгийнхээ шүү. Ээж нь охиноо зовоохоос өөр ажилгүй, халамжийн мөнгөөр л амьдраад байна. Юун эцэг эхийн хайр, халамж. Хаа очиж зөв сэтгэлтэй халамжийн ажилтан болон амьдрал нь бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулийнхаа багшийн ачаар нэг охины амьдралд гэгээ тусч эхэлнэ. Киног Oprah Winfrey сурталчилж дэмжиж байгаа гэсэн. Өнөөдрийн америкийн хамгийн амжилттай бас баян эмэгтэй Oprah ч бас жаахан охин байхдаа ийм төстэй хүчирхийлэлд орж зовж явсан, золтой л буруу зам руу будаа тээчээгүй юм байна лээ. Зарим нэг хүмүүс жаргал даахгүйн зовлон яриад, гомдоллоод байвал үзүүлээрэй.

No comments:

Post a Comment