Saturday, January 8, 2011

Avatar (USA 2009) үзэх хэрэгтэй!

Avatar (USA 2009) үзэх хэрэгтэй!
2009-12-30 14:14:28

Super cool! Шууд 5+. Товчхондоо хүн төрөлхтөн (Америкчууд) өөр гариг дээр очиж булаан эзлэх гэж байгаад хөөгдөөд буцна. Гаригийг судалж танихын тулд гариг дээр амьдардаг хүмүүсийн форматаар хэдэн энгийн хүний клон хийх бөгөөд нэгэн клон нь бэлэн болсон судлаач нас барснаар түүний ихэр болох хөлгүй цэрэг байсан залууг оронд нь цэнхэр биенд оруулна. Нэг томограф шиг аппаратанд ороод л энгийн хүний биенээсээ өөрт нь зориулан бэлдсэн клон бие рүүгээ орно. Тэр гариг дээр энгийн хүн хүчилтөрөгчийн аппаратгүйгээр амьдрах, зүгээр нэг буу бариад гаригтай танилцах аргагүй аюултай. Асар том том эвгүй араатнуудтай. Тэгээд судлаачид маань цэнхэр бие рүүгээ ороод тэндэхийн нэг омогт элсэж тэдний амьдралтай танилцана. Цэнхэр хүмүүсийн унаа, амьдрах орон, байгалтайгаа тохирч амьдарч байгаа энэ тэр нь маш гайхалтай. Урьд өмнө ямар ч кинон дээр гарч байгаагүй зүйлсийг харна, мэдэрнэ. Cameron ах маань хүн төрөлхтөний байгалаасаа ямар тасарсан, муухай ховдог шунахай дээрэнгүй байдлыг цэнхэрүүдийн гариг дээр хэрхэн ажиллаж байгаагаар харуулсымуудаа. Манай хөлгүй залуу сүүлдээ цэнхэрүүдийн талд орж эргээд өөрийнхөө муу хүмүүсээс цэнхэрүүдийг хамгаалж байлдаад ялна. Үнэхээр гайхамшигтай сюрприз кино байна . Уул нь робот, хиймэл эртний элдэв амьтадтай кино ингэж таалагдана гэж төсөөлж байсангүй. Кино театрт гарангуут нь очиж үзнээ хө. Өндөр цэнхэрүүд их гоё сээгси бие хаатай. Эх хэлнээс гадна зарим дээд зиндааныхан нь англиар ярьдаг байсан нь гайхалтай. хэхэ. Киноны утга агуулга ач холбогдолтой хэрнээ бас үзүүлж байгаа байдал нь бас нүд баясгамаар тийм л кино болж. Must watch! Хором ч уйдалгүй 2 цаг 30 минутийг өнгөрөөв. Танил холливуудын од жүжигчид цөөтэй болохоор жүжигчинд дуртай эсэх нөлөөлөл байхгүй яг кинондоо л төвлөрөөд бас зүгээр юм. Өнөөдөр энэ киног бодоод сэтгэл их цатгалан байнаа.

No comments:

Post a Comment