Saturday, January 8, 2011

Manon de Sources (1986)

Manon de Sources (1986)
2009-04-24 17:40:38
Jean de Florette-ийн хоёрдугаар хэсгийг шүлэнгэтсээр яваад үзлээ. Өмнөх хэсгийн үйл явдалтай нийлээд бүтэн нэг түүх болж байгаам байна.Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Газар булааж авдаг шуналт ах дүү хоёрын цэцгийн бизнес маш сайн болж нэлээд баян болсон байна. Нөгөө талд жаахан охин ээжийгээ дууриасан үзэсгэлэнт бүсгүй болсон байх бөгөөд ганцаар хэдэн ямаагаа дандаа хариулна. Гэвч багадаа сэтгэлдээ олсон шарх нь түүнийг эргэн тойрны хүмүүсээсээ өөрийгөө тусгаарлан аль болох хүмүүстэй тааралдахгүй зугатаж амьдардаг болгосон байна. Гэтэл аавынх нь газрыг булаан авдаг 2 хамаатан хөршийнх нь залуу нь (нээх муухай шүдтэй, царай муутай, дээр нь шуналтай) санамсаргүй усанд орж байхыг нь хараад дурлана.

No comments:

Post a Comment