Saturday, January 8, 2011

Ivan's Childhood (Russia 1963)

Ivan's Childhood (Russia 1963)
2010-01-29 11:54:38

Алдарт кино найруулагч Андрей Тарковский -гийн дэбют бүтээл юм байна. Оросын эх орны дайны үед хүүхдүүд тагнуул сайн хийдэг байсан тухай олон ном зохиолууд байдаг. Энэ кинонд 12 настай өнчирч хоцорсон тагнуулч хүү, хүүг сайн мэддэг хүмүүс, хүүтэй дөнгөж танилцаж байгаа хүмүүс гарна. Ааль 1963 онд хийгдсэн мөртлөө юмыг илэрхийлж байгаа байдал зэрэг нь яг л тэр үеийн тухай өнөө үед хийгдсэн кино шиг санагдсан нь маш сонин байлаа. Зөрүүд, зарчимч гэхдээ дотроо дайнд үрэгдсэн ээж дүү 2-оо байнга санан бэтгэрсэн, хариугаа авах санаагаар тагнуулч хийж буй түүнд ямар ч өлсөх, цангах, даарах, намаг балчиг туулах гэдэг зовлон биш. Хамгийн гол нь даалгавраа гүйцэтгэх нь чухал. Гэхдээ дассан дотно хүмүүстэйгээ яг л бяцхан эрх хүү шиг зангаа гаргана. Кино дайн дуусч байгаагаар өндөрлөх бөгөөд германуудад баригдаад алагдсан орос цэргүүдийн баримт материал дотроос хүүгийн материалыг олно.

No comments:

Post a Comment