Saturday, January 8, 2011

Brothers and Sisters (2006 оноос хойш)

2009-04-27 09:49:13

Cүүлийн үед энэ TV сериалд нугасгүй болчихоод байна. Америкийн нэгэн өнөр гэр бүлийн амьдралын тал талын асуудлыг харуулсан юм болгоныг багтаасан кино. Walker-ийн гэр бүлийн 5 хүүхдийг ээж Нора нь нааж холбогч үүрэг гүйцэтгэнэ. Эцэг Walker нас барсны дараа түүний гэр бүл түүнийг 20 жилийн туршид Holly -той нууц амрагийн холбоотой бөгөөд гэр бүлийн компаныхаа багагүй хувийг өвлүүлсэн, бас өөр нэгэн эмэгтэйгээс хүүхэдтэй байсныг олж мэднэ. Хүн болгоны амьдрал янз бүрээр өрнөж заримдаа энэ гэр бүл галзуу хүмүүсийн цуглуулга мэт болох боловч эцсийн эцэст ямагт эвлэрэх замаа олж чаддаг. Хүмүүс хоорондын харилцаа нь их нээлттэй, шударга, бие даасан, зөв бас их сонирхолтой юм.

No comments:

Post a Comment