Saturday, January 8, 2011

Jean de Florette (1986)

Jean de Florette (1986)
2009-04-19 21:41:01

Зорьж зорьж байгаад нэг Франц кино олж үзлээ. Энэ сүүлийн үеийн америк кинонууд гэж үзээ л тэр дороо мартагдах юмнууд байхын, ихэвчлэн шүү. Харин энэ кино шиг кино байна шүү. Ердөөсөө ч хайр, адал явдал, буу зэвсэг, цагдаа, терроризм, олон сая долларын зардал бүр ч байхгүй. Судлахнээ харин 80д оны Францын шилдэг кинонуудын нэг болж таарав. Их ч олон шагнал хүртсэн байна. Францын хөдөө тосгонд газар өвлөн авсан хотын, боловсролтой, өөдрөг гэм нь гэнэн, муу санаагүй залуу Jean de Florette (as Gerard Depardieu)-гийн амьдралаар шуналтай хөршүүд нь хэрхэн тоглож байгааг харуулна. Өчигдрийн энгийн жирийн хүнээс хэрхэн юу ч хийхээс буцахгүй шуналын тулам болж үүсч хөгжиж болох, ер нь шуналын бүх процессыг харуулна. Нээрэн чиний хамгийн потенциалний дайсан бол хэн нэг танихгүй хүмүүс гэхээс чанарыг нь сайн таниагүй найз нар, оогт танихгүй нэгэн ч биш ердөөсөө л өнөөдөр чамтай мэндлээд явж байгаа хүн чинь байж болхым шүү. Нялгар нялцгар юмнуудыг ер нь амьдралдаа оруулах хэрэггүй ээ. Гээллаг уурлацан наажийвал яахуу хэхэ. Энэ залуу бас нохойтой байсан бол овоо нэмэр болох байсан даа. Гэхдээ байна ш дээ. Амьдрал дээр ийм зүйл их олон байгаа гэж бодож байна шүү. Хүүхэд муу хүнийг мэдэрдэг гэдэг таамаглал бас үнэн ч юм шиг. Киноны өнгө, байгаль нь их гоё, үзэхэд урамтай. Киноны төгсгөлд бяцхан охин хамаг бузар булайг санамсаргүйгээр олж мэднэ. Дараагийн анги дээр бодвол шуналтай новшнууд хэрхэн төлөөсөө төлөх тухай гарах биз. Тийм байгаасай. Дараагийн хэсгийг нь олж үзнээ. Нэг туужийг хоёр хуваагаад хийцийн байна.

No comments:

Post a Comment