Saturday, January 8, 2011

Цагаан сараар үзсэн хэдэн кино

Цагаан сараар үзсэн хэдэн кино
2010-02-17 12:21:21

Шерлок Холмс, Broken Embraces, Hurt Locker.

Шерлок Холмс (USA 2009) . Номыг нь уншуул илүү гоё байна байхаа. Шерлок Холмс-т тоглосон жүжигчин нь үнэхээр сайн тоглосон санагдав. Гэхдээ америкчууд юмыг гоё болгож чадхиймаа. Ватсон Jude Law-оос арай өөр хүнээр төсөөлөгдөж байсан.

Broken Embraces. Penelope Cruz нэг тийм амьдралын эрхээр гачигдаж байгаа, хориотой юм уу, харьцангуй тэнцвэргүй хайр дурлалтай учирсан эмэгтэй дүрийг их сайн бүтээхиймаа. Миний мэдхийн хэд хэд байна. Elegy, Christina Vicky Barcelona, Italia. Italia бол аймаар зүрх рүү хутгалсан эмгэнэлтэй кино. Энэ кино түүний хувьд өнөөг хүртэлх хамгийн сайн бүтээлүүдийн нэг нь гэж тооцогдож байгаан байна. Бусад нь гэвэл Volver, All about my mother зэрэг киноны дүрүүд нь болхийн байна. Ер нь бол киноны түүхэд тодоор нэр нь бичигдэх жүжигчин болох нь гарцаагүй. Нээрэн Nine гээд киног, бас 16 тай анх тоглож байсан гээд киног нь, Vanilla Sky -тай хамт үзэх юм байна шүү.

Hurt Locker-ийг эмэгтэй найруулагч хийсэн байхын. Дайны муухай үнэн нь зарим хүмүүс дайнд enjoy болдог гэж хэлсэн байхын. За тэгээд энэ лал-ууд ч болохгүй юм, Америкчууд ч болохгүй юм. Дайнд хоёр тал хоёулаа л буруутай даг аа. Их олон шагнал авах байх даа. Сэдвээсээ бас сайн хийгдсэнээсээ хамаараад.

No comments:

Post a Comment