Saturday, January 8, 2011

World's Greatest Dad (USA 2009)

World's Greatest Dad (USA 2009)
2010-02-20 21:18:08

Robbin William тоглосон комед, драма төрлийн кино. Robbin Williams сайн жүжигчин шүү. Азгүй эр хүмүүжилгүй, үл бүтэх хүүхэдтэй, тэр нь мастурбаци хийж өөрийнхөө амьсгалаа боож байгаад нас барна. Нас барсныг нь олж байгаа хэсэг нь унэхээр өрөвдмөөр. Хэчнээн муу муухай, өөрийг нь хүн гэж боддоггүй байсан ч гэсэн хүний эх эцэг бол хүний эх эцэг л байдаг гэдгийг харуулсымуудаа. Аа бас хүмүүс Robin-ийг огт тоодоггүй байснаа Kyle-ийн эцэг гэсэн өнцгөөс харж эхэлнэ, алдартай болно. Гэхдээ тэгэж үнэлэгдсэнд орвол өөрийнхөөрөө байсан нь дээр гэж шийднэ.

Нэг Франц кино байдаг даа. Эргэн тойрныхон нь лоозер гэж үздэг нягтлан бодогч эр өөрийгөөө гомо гээд ойлгуулцан чинь бүх хүн сонирхоод тоогоод ирдэг. Тэр байтугай уулзахаас зугатаад байдаг хүүхэд нь хүртэл аавыгаа тоож эхэлдэг. Нэг тэрэн шиг кино санагдлаа.

Хүмүүс юмны цаад утга учирт бус гял цал юманд дуртай, энгийн зүйлээс гоо сайхныг нь харж чадахаа болиод нэг тийм явцуу ч юм уу, харалган ч юм уу болчдог юм байна. Нэг жишээ санаанд орж ирж байна. .....номны автор Оюунгэрлийн Станфордод элсэх ярилцлага нь бараг амжилтгүй болохын алдад англи хэлийг 3 сар л сурсан гэсэн тэнэмэл ганц өгүүлбэр, бусад мэдээллээс нь давж үнэлэгдсэн байсан.

No comments:

Post a Comment