Saturday, January 8, 2011

Bodies of Lies (2008 USA)

Bodies of Lies (2008 USA)
2009-12-02 22:39:11
Кинонд өөрийн үзэмжээрээ 4 гэдэг үнэлгээ өгчдиймүү. Ойр хавьд дандаа нэг нялганасан кинонууд үзээд байсан чинь харин өөр стилийн кино дажгүй санагдаж байна шүү. Хэзээний күүл Leonardo Di Caprio, зэрлэгдүү Russel Crowe нарын тоглосон энэ кино нь Америкийн CIA -ийн терроризмийн эсрэг явуулж буй нууц ажиллагааг харуулна. Лео маань араб нутагт арабаар ярьж, араб хүмүүсийн соёлд орж, заримынх нь итгэлийг нь хүртэл хүлээж, нууц даалгавраа ямар ч хүнд нөхцөлд байдаг байсан биелүүлж тэрбайтугай ажлын хажуугаараа хөөрхөн лал бүсгүйг эргүүлж амжина. Харин түүний дарга Russel Crowe бол бараг арабуудаас илүү аюултай гэмээр хүн, америкт хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байхдаа л давхар давхар хэдэн ажиллагаа удирдан явуулж нууц ажиллагаа гэдгийг найруулж өгнө дөө.
Үзсэн хүнийг ер уйдаахгүй дээ. Арабын ертөнцөд юу болж байдаг, америкчууд бас ямар зэвүүн ажилладгийг харуулна. Бодлын хурдтай бизнес гэж ярьдаг бол бодлын хурдтай тагнуулын ажиллагаа гэж үзүүлээд өгнө дөө. Арабын Hani Salaam гээд нэг лаг лидер гарна. Их зэвүүн гар. Америкчуудтай ажиллаж байгаа энэ тэрээс нь болуул монголчууд маань сураад авмаар хашир, өөрийн хатуу байр суурьтай. Хэхэ гэхдээ юу юугүй хэдэн гадаадыг баривчлаад тамлаад унах нь ч юу юм. Наанаа хамтарч байгаа хэрнээ ардаа давхар бодлого санаатай. Нэг хөгийн юм санаанд орчлоо. Хэрэв Монголд урвагч шарвагч нарыг тэр лалынхан шиг цээрлүүлчээд байдаг байсан бол одоо энэ дарга, гишүүд нарын хэд нь үлдэх болоо. :-P Заа намд ямар хамаа байнаа. Гэхдээ л сонин.

No comments:

Post a Comment