Saturday, January 8, 2011

The private lives of Pippa Lee (USA 2009)

The private lives of Pippa Lee (USA 2009)
2009-11-15 20:32:32
Хэдийгээр Оскар, Канн авахаар кино биш ч хүний сэтгэл хөдлөл, хүнд мэдрэмжийг их хөнгөн, бас алиа гэмээр харуулсан нь их таалагдлаа. Бас их шинэ үеийн од Blake Lively, болон хуучны олон од Robin Wright Penn, Monica Belucci, Keaunu Reeves, Winona Ryder, Julianne Moore нар голоос жижиг дүр хүртэл тоглосон нь кинонд чухал биш дүргүй хүн байхгүй юм шиг. Pippa тай ижил амьдралтай хүн хэд байгаа бол гээд бодлоо. Ер нь олон байх. Зовлонгоос зугатаад хөнгөхөн амьдраад байвал бас болох л юм байна. Гэхдээ жинхэнээсээ биш, дүрд тоглоод амьдрахад хүн яваандаа өөрөө залхаж эхэлдэг. Ийм үед Pippa шиг жинхэнэ амьдрал нь насны ихэнх нь өнгөрсний дараа эхэлж болох юм.

No comments:

Post a Comment