Saturday, January 8, 2011

Femme Fatale (USA 2002)

Femme Fatale (USA 2002)
2010-04-01 09:11:40

За их л сонин өвөрмөгц кино юм. Найруулагчийнх нь voyeuristic стил маяг нь шингэсэн кино байна. Англи Франц хэл дээр холилдоод, Франц хэсэг нь нэлээд их хувийг эзлэж байсан тул нарийн ширийнийг ойлголголгүй өнгөрсөн байж болох юм. Гэхдээ киног нь дүрсний өгүүлэмжээр нь ойлгоод сонирхолтой, хүчтэй кино байсан учраас салж чадахгүй байсан учраас үзээд л дуусгачлаа.

Найруулагч нь Brian De Palma гэдэг хүн юм байна. Google дээд харсан чинь миний өмнө нь үзэж байсан хэд хэдэн гоё киног хийсэн хүн аж. Carrie (1976), Carlito's Way (1993), Mission Impossible (1996) гэх мэт. Таалагддаг хоёр гоё жүжигчин тоглосон. Rebecca Romijn-Ugly betty гээр нь мэднэ-өндөр, эршүүддүү төрхтэй гэхдээ маш гоё хүүхэн, Antonio Banderas- олон кинонд тоглодог буржгар, нэг тийм зальжин, буруу замын гэхдээ тийм ч харлацан дотортой биш хэрэгтэн, гэм хор багатай үймээн дэгдээгчийн дүрд их тохирох юм. Antonio Banderas-ийн акцэнт нь их инээдтэй, тэр зочид буудалд Лили дээр орж ирээд жүжиглэж байгаа нь их таалагдсан. Лили-гийн тэр стриптиз хэсэг нэг хэсэгтээ л толгойноос гарахгүй, аан бас 2 дах хувилбараар киног өөдрөг дуусгасан нь их дажгүй. Онгоцонд ирээдүйн нөхөртэйгөө учирч байгаа хэсэг хэдхэн минут ч иххх гоё. Яагаад тийм ижил 2 хүүхэн байсныг ойлгоогүй. Нууцлаг, давхар давхар мэхтэй, дараагийн үйл явдлыг урьдчилан таамаглах боломжгүй, үйл явдлууд нь их дээшээ доошоо өөрчлөлт ихтэй.

Aan neeren hotiin tuvd neg bankiig yag Bank Job deerh shig argaar (hajuugiin bairnaas ni gazar uhaad) deeremdsen gesen, shuugian tarih hemjeenii hohirol uchruulsan uchraas mash ikh nuutsalj baigaa gej neleed battai hunees sonsloo. Manai heregtnuud ch bas kinonoos yum surdag bolchjee.

No comments:

Post a Comment