Saturday, January 8, 2011

Born into Brothels (UK/India 2004)

Born into Brothels (UK/India 2004)
2010-05-09 23:54:17

Санамсаргүй нэг гэрт тоосонд дарагдсан байсан дискнээс хачин сайхан үзүүштэй баримтат кино олоод үзчихэв. Калькуттад Улаан дэнлүүний гудманд Зана хэмээх англи зурагчин эмэгтэй 2 жилийг өнгөрөөнө. Энд нийгмээсээ тасраад аль хэдийн хүн гэж тоогдохоо больсон хэсэг хүмүүс амьдрах бөгөөд тэнд цөөнгүй тооны хүүхдүүд оногдсон хувь заяагаараа амьдарна. Биеэ үнэлэгч, архичин, эсвэл архи зардаг хүний хүүхэд болооод төрвөл тэр замаар л орно. Тэдэнд өөр сонголт байхгүй.

Нэг талаар тэдгээр аргагүй амдралтай хүүхдүүдийг хараад өр өвдөх хэдий ч түүний эсрэг нэг ч гэсэн хүний хүчин зүтгэл ямар их хувь нэмэр оруулж болохыг харуулж байгаа тул байдлыг хараад харамсавч юу ч хийхгүй өнгөрөгч хүмүүсийг ичгэвтэр байдалд оруулахаар юм. Camera with kids төсөл одоо болтол үргэлжилсээр байгаа юм байна. Кинонд гарсан хүүхдүүд нь Зана бүсгүйн ачаар сургуульд орж сураад бүр зарим нь сайн суралцаад АНУд амжилттай суралцаж байгаа юм байна. Хүүхдүүдийн авсан гэрэл зургийг харсан чинь их гоё гоё зурагнууд авсан байна.

Хар бараан амьдралд хүнд хөдөлмөрт нухлагдаж байгаа хүүхдүүдэд ганц фото зургийн дугуйлан хичээллүүлснээр тэр хүүхдүүдийн амьдралд ямар их тус болж, шинэ итгэл найдвах болж чадаж байна вэ. Харамсалтай нь сургуульд оруулсан хоёр хүүхдийнх гэрийнхэн нь сургуулиас нь гаргасан байна. Оскарын шагнал авсан юм байна. Заавал үзээрэй.

No comments:

Post a Comment