Saturday, January 8, 2011

Pan's Labyrinth (Spain, 2006)

Pan's Labyrinth (Spain, 2006)
2010-04-13 20:17:03

3 oscar авсан юм байна. Алиса гайхамшгийн оронд маягийн. Их гоё. Энгийн жирийн амьдрал үлгэр хоёр хосолсон. Үлгэрийн хэсэгт гарч байгаа гайхамшгуудыг би лав хувьдаа өөр ямар нэг үлгэрүүдээс харж байгаагүйн байна. Давхцаагүй гоё гоё санаанууд ихтэй. Шохойгоор хаалга гаргадаг, энэ зурган дээрх хүүхэд алдаг муухай амьтан, даалгаврууд нь, хүн болж төрөхийг хүсдэг мод, бас эгэл амьдрал дээрх аавынх нь харгис аймшгийн хэсгүүд нь үзсэн хүнд гайхаш төрүүлж, жихүүцүүлмээр.

Эртээ нэгэн тодорхойгүй цагт нэгэн хааны охин гадаад ертөнц рүү тэмүүлэн ордноосоо оргож гараад явж байгаад эргэж ирж чадахгүй нас барна. Хаан эцэг охиндоо маш хайртай бөгөөд хэзээ нэгэн цагт түүний сүнс эргэн ирнэ гэдэгт итгэх бөгөөд тэр үед нь буцах замыг нь зааж өгөхийг даалгана. Гэхдээ нэлээд бэрхшээл шалгууртай.

Охины сүнс 1944 онд Испанид эргэн төрнө. Охины жинхэнэ нууцыг мэдэх хааны даалгавар биелүүлэгч тэй уулзаж, охинд сар бүтэн болохоос өмнө 3 хүнд даалгавар өгнө. Биелүүлж эс чадвал охин гэртээ буцна. Даалгавар биелүүлэх хэрэгтэй байдаг, хажуугаар нь эгэл хүний амьдрал нь түүнийг бас хатуужилтай байхыг шаардана. Хүмүүжлийн зорилгоор эцэг эхийнхээ үгнээс зөрвөл яаж зовж болох вэ? гээд хүүхдүүдэд үзүүлж болхын.

No comments:

Post a Comment