Saturday, January 8, 2011

2 movies

2 movies
2009-08-23 09:56:40

Frost/Nixon (2008, USA)

Драма, түүх ангиллын кино. Кино нэлээд урт боловч үзсээр дуусгав. Оскарын ёслол дээр Hugh Jackman дууриагаад байхад нь үзье гэж бодож байсан юм. Оскараас нэлээд олон шагнал авахаар нэр дэвшсэн ч 0 шагнал авсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон шуугиантайгаар ерөнхийлөгчөөс огцорсны дараа Их Британийн шоу хөтлөгч David Frost анх түүнээс бүрэн хэмжээний ярилцлага авна. Энэ ярилцлагаар Никсонийг яах аргагүй байдалд оруулж ерөнхийлөгч байхдаа гаргасан алдааных нь төлөө ард түмнээсээ уучлалт гуйхад хүргэдэг. Экс ерөнхийлөгчийн ярьж хэлж байгаа, нарийн гярхай нүд, бодлоготой байдал, хүнд өөрийгөө мэдрүүлэх маяг зэрэг нь сонирхолтой, нээрэн л ерөнхийлөгч хүн ийм байдаг байх гэж бодогдмоор юм билээ. Хэдийгээр хамгийн дээд албан тушаал болох ерөнхийлөгчийн суудалд хүрсэн байлаа ч гэсэн язгуур угсаатай хүмүүст атаархах сэтгэл хадгалагдсаар байдаг байна. Хүн өөрөө зориод амжилтанд хүрч болох хэдий ч сайн удам судар гэдэг бол хүн хүсээд ч олдохгүй.

Venus (2006, UK)

Comedy. drama, romance төрлийн кино. Энэ кино еранхийдөө дажгүй шүү. Залуу охин, хүүхэмсэг өвгөн хоёрын хоорондын өвөрмөгц харилцаа. Зарим хүмүүс эмэгтэй хүнийг ойлгох, тэдэнд нөлөөлөхдөө гарамгай байхад зарим нь эмэгтэйчүүдийн тухай гомдоллохоос хэтрэхгүй. Нэг тийм байгалаасаа хүнтэй харилцах чадвартай хүн гэж байх юм.

No comments:

Post a Comment