Saturday, January 8, 2011

Хэдэн кино

Хэдэн кино
2010-06-28 19:24:36

Hidden (France, 2005)

Wow бас дотор эвгүйтүүлж сэтгэл сэрдхийлгэмээр кино байна шүү. Гэхдээ тэгэж байгаа юм нь маш энгийн хүний муухай хувиа бодсон зан, бусдад хүнлэг бусаар хандсаны үр дүн. Дээр нэг White Ribbon гээд кино үзээд л фашизмийн үүслийн харуулсан кино гээд байсан даа. Тэр хүн чинь энэ киног хийсийн байна. Хоёулаа ер нь хүчирхийллийн үүсэл нь хүчирхийлэл өөрөө гэдгийг харуулаад байгаамуудаа.

Ер нь гэр бүлийн дотор юмуу хүрээнд их муухай муухай юм болхийм даа. Энэ киноны үйл явдал нь нөгөө Kite runner дээр шиг зарцынхаа хүүг худлаа гүтгээд гэрээсээ хөөлгөдөгтэй төстэй түүх гарна, гэхдээ аягүй сонин хийгдсэн. Хүүхэд гэдэг бол маш эмзэг, багадаа сэтгэл зүрхэндээ ямар шарх авна. Тэр нь насаар нь дагаж өөрийг нь зовоодог. Зарим нь энэ байдлаа өс хонзон авах аргаар гарах гэж оролдож байхад зарим нь уучилснаар өөрийн гологдсоны зовлонгоосоо чөлөөлөгдөнө. Би ч бас амьдрал дээрх нэг жишээг маш сайн мэднэ.

Эхлээд энэ одоо юу гарах гээд юу гараад байнаа л гэж боджийлаа.

Brothers (USA, 2009)

Дайнтай, дурлалтай, хэнэггүй муу нэртэй залуу өөрийгөө өөрчилж байгаа, дайнаас ирсэн цэргийн хямрал, үхсэнд тооцсон цэрэг эргэж ирж байгаа, хөөрхөн жүжигчид тоглосон, бас зүгээр л кино байна. Гэхдээ Солонгосын Ах дүүс-ийг гүйцсэнгүй. Тэр ёстой алаад хаячдаг кино. Хүнийг нус нулимстай нь хутгалдуулчдаг. Гэхдээ бас миний эмзэг сэдэвтэй таарсан шалтгаан нөлөөлж байж магад.

2046 (China, 2046)

Хөөх энэ киног тэнэг би ойлгосонгүй. Нэг хүн их л рэкомээнд хийж байж үзүүлсийн. Би нэг тийм Sci Fi юмыг хүлээж авдаггүй өөдгүй толгой юм байна. Мунхаг Мягмар гэдэг шиг Мунхаг би ойлгосонгүй. Уул нь их л мундаг алдартай хүн найруулсийн билээ. Ойлгосон хүн бас энэ киноны гоо сайхныг нь яриад өгөөч.

Battle of Algiers (Italy, 1966)

Энэ бас их боловсролын шинжтэй кино байна шүү. Америкчууд терроризмийн эсрэг тэмцэх талаар энэхүү хоёр талын түүхийг хэтрүүлэхгүй харуулсан бүтээлээс суралцсан, судалсан гэсийшүү. Зүйлийн үүсэл гэдэг шиг Террорийн үүсэл гэмээр л түүх юм. Анх Францууд яаж Алжирт эрх мэдлээ тогтоож дарангуйлсан, ширүүн бардам зантай, гүн шүтлэг үнэмшилтэй, маш өөр соёлтой хүмүүс яаж тэр бүхнийг хүлээн тэвчих вэ дээ.

Ингэхэд ер нь тэр Юранцууд чинь өөрсдөө л эхэлсэн байна лээ шд. КК. Шөнө дөлөөр арабууд олноор төвлөрсөн газарт бөмбөг тавьж байна лээшдээ.Тэгээл дараа нь арабууд шууд жандармуудыг нь гудамжинд буудаад эхэлсэн.

Тэр террор бүлгийн зохион байгуулалт нь аймаар нарийн. Яг гүрвэлийн сүүл нь тасраад унахлаараа эргээд ургадагтай адил. Бүлгийн толгойлогч нь нөгөө бүлгийн гишүүн, тэр нөгөө бүлгийнх нь дарга нь бас нэг бүлгийн гишүүн гээд хамгийн дээд толгойлогч бүлэгт хүрнэ. Нэг FLN ийн гишүүн нь зөвхөн өөрийн багтдаг бүлгийнхнээ л танина. Тэгэхээр толгойлогчийг илрүүлэх гэдэг маш хэцүү. Дурын нэг гишүүнийг бариад тамаллаа ч толгойлогчоо хэн гэдгийг ч мэдэхгүй байх нь. Арайхийж нэг бүлгийг тэр чигээр нь илрүүлээд байтал тэр нь нөгөө үлдсэн гишүүдээсээ салаалаад дороо нахиалаад ургачихдаг учраас дээшээ хүрэх хэцүү болчдог. За тэгээд урвагчдыгаа бол дайснаасаа хүнд шийтгэнэ. Тэгэхлээр ямар бат бөх арми үүснэ гээ. За гэхдээ нээх кинонд итгээд яаахав. Гэхдээ л цаад Баяраа шиг нөхдүүд олон шүү цаад өндөр хөгжсөн орнууд дотор чинь.

No comments:

Post a Comment