Saturday, January 8, 2011

Up in the Air (USA 2010)

Up in the Air (USA 2010)
2010-02-01 21:14:22

Yзэхэд нэг сэтгэл дүүрээд л явчихна. Инээдмийн, хайр дурлалын. Мэргэжлийн ажлаас халагч ажилтай Клуни жилийн 45 хан өдрийн гэртээ өнгөрөөж, үлдсэн хугацаанд нь шувт америкийн нэг хотоос нөгөө рүү нисч хүмүүсийн ажлаас нь халж, цаашид яахыг нь зөвлөнө. Бүх амьдрал нь болсон ажилдаа дуртай. Дандаа л хаа сайгүй нисч, тансаг зочид буудлуудаар үйлчлүүлж явна. Гэтэл нэг л өдөр залуухан Корнэлл төгссөн, ухаалаг эмэгтэй ажилтандаа ажлаа хэр чухал болохыг ойлгуулах шаардлага гарна. Тэгээд л хурим, гэрлэлт, гэр бүл, хайр дурлал, ажлын талаар үзэл бодол тэс ондоо өөр хүмүүс бие биенээсээ юм суралцана. Нээх бүрэн хаппи эндингтэй биш ч ямар ч гэсэн тогтсон үзлээрээ амьдарч ирсэн түүнийг зад өөрчлөөд хаячиж байгаан. Алекс гээд эмэгтэй гарч ирээд улам гоё чимээд. Энэ кинонд ерөөсөө их цөөхөн хүн тоглосон, харваас өндөр зардалгүй, гэхдээ маш хүчтэй кино, ухаантай яриануудтай.

No comments:

Post a Comment