Saturday, January 8, 2011

Шинэ жилээр үзэх кинонууд (Movies to watch during New year)

Шинэ жилээр үзэх кинонууд (Movies to watch during New year)
2009-12-04 22:32:20

Жилийн хамгийн сайхан баяр болох гэж байхад үзэх киноныхоо жагсаалтыг гаргахгүй бол буузгүй цагаан сар л гэсэн үг. Шинэ жилийн кино аль болох хуучны бөгөөд хөгжилтэй байх тусмаа сайхан.

1. Ирония судьбы, или С лёгким паром! (Russia 1975) Энэ киногүй шинэ жил төсөөлөгдөхгүй. Ёолк зассан халуун дулаан гэр бүлийн уур амьсгалыг санагдуулдаг, үзээд инээмсэглээд санаа алддаг. Дуунууд нь маш гоё. Үзвэл бараг л шинэ жил муухан тэмдэглэсэнтэй тэнцэнэ.

2. Щелкунчик (Russia, 1973) Чайковскийгийн хөгжимтэй хосолсон, яриагүй күүкэлдэй. Ёстой хөгжмөөр бүхнийг ойлгуулдаг гайхамшигтай. Сонгодог.

3.It's a beautiful life (USA 1946) Амьдралын утга учрыг мэдрүүлнэ.

4.Морозко үлгэрийн кино (Russia 1964) Энэ үлгэрийн хамгийн сэтгэлээс гардаггүй, нүдэнд кадр нь үлдсэн хэсэг нь хөөрхий Настя охиныг дүн өвөл ойд модны ёроолд орхиод явахад Жавар өвгөн ирээд даарчийна уу гээл улам жавраа үлээлгээд байхад чинь охин хөлдөж үхэх шахчаад даараагүй байна аа гээд байдаг хэсэг.

5. The Polar Express (USA 2004) Хуучин биш гэхдээ гоё, нууцлаг зүйлс, ид шидийн адал явдлаар дүүрэн, том хүн ч үзэхэд болно.

6. I'll be home for Christmas (USA 1998) Энэ их хөгжилтэй кино. Крисмасаар харих гэж яваа оюутан залууд тохиолдох хөгтэй явдлууд.

7.Elf (USA 2003) Хөгжилтэй хөөрхөн кино.

8.Beauty and the Beast (USA 1991) Гоё гоё дүрүүд, маш гоё хайр дурлал, гоё дуу.

9.Home alone 1,2.(1990) Орчин үеийн классик.

10. Love Actualy (USA 2003) & Bridget Jones's Diary 1

11. A christmas tale (French 2008) жаахан бодуулах кино, бас алкогол тамхи их татдаг тул жаахан гэр бүлээрээ баяраар үзэхэд хүнддүү. Энэ киног саяхандуу блогтоо бичсэн.

Шинээр үзэхийг хүсч буй шинэ жилийн киноны жагсаалт:

1. A Christmas carol (USA 2009) Шинээр гарч буй кино.

2. The nightmare before Christmas (USA 1993). 9-ийг хийсэн Tim Burton-ийх.

3. Joyeux Noel (France 2005)

4. Muppets Christmas Carol

За иймэрхүү л дүр зураг харагдаж байна даа.

No comments:

Post a Comment