Saturday, January 8, 2011

Walz with Bashir (Israel 2008)

Walz with Bashir (Israel 2008)
2009-12-08 22:56:47

Энэ анимэшн киног үзсэн маань ердөө ч цагийн гарз байсангүй. Зарим киног үзчээд үзсэн би үзээгүй би хоёрын хооронд ялгаагүй санагддаг бол энэ кино тийм биш юм аа. Бид өнгөрснийг мартдаг, гэхдээ өнгөрсний тухай бидний өөрсдийн бодол үлддэгээс биш харин тухайн үед ямар үүрэг рольтой байсан, яг юуг, яаж, ямар учраас хийж явснаа мартсан байдаг. Израйлын нэгэн кино найруулагч 20 жилийн өмнө Лебанон хотод болсон дайнд оролцож явсан тухайгаа нэгэн байнга зүүдлэх зүүднээс өөрөөр тодорхой санадаггүй. Тэгээд тэр талаар утга бүрэн эргэн санахгүй байгаа тул тэр бүхнийг тодруулахаар хамт дайтаж явсан нөхдөө эргэн олж уулзаж тэр дайны үед болсон үйл явдлуудыг ярьж эргэн балархай тасархай санамжиндаа оруулж бүрэн зургийг олж гаргадаг. Энэ бүхэн нь түүний нэгэн найз нь мөн адил маш олон давтан зүүдэлсэн зүүдээ ярьснаар эхэлнэ. Тэр эхлэлтийн зүүд бол их зэвүүн, нурууны үс босгомоор. Энэ кинонд бас хөгжим нь маш их хүч оруулсан санагдлсан. Зүүдний хэсгүүд ер нь их зэвүүн дээ. Жишээлбэл би жаахан байхдаа шинээр нүүж орж ирж байгаа гэртээ л бололтой хоосон орон сууцанд нэг вандан сандал дээр хана налаад хүүхэлдэй тэврээд сууж байсан нэг жаахан тасархай хэсэг, зүүд юм уу, жинхэнээсээ тэгэж байсан юм уу бүү мэд санаанд орж ирээд байдаг. Гэхдээ би тэр үед яагаад сууж байсан, баяртай байсан, уйтгартай байсан эсэхээ санадаггүй. Энэ киног үзээрэй. Их сонин кино байна лээ.

No comments:

Post a Comment