Saturday, January 8, 2011

Shutter Island (USA 2010)

Shutter Island (USA 2010)
2010-03-21 01:22:30

Tengist зорьж очоод үзлээ. Нэлээд айсышүү. Di Caprio-г чинь мундаг хэрэг илрүүлэх нь гэсэн чинь өөрөө галзуугийн өвчтөн болж таарсан. Хамтрагч хамтрагч биш, өөрөө өөрөө биш, бас эмнэлэг эмнэлэг биш. Үзжаагаад золтой өөрөө өөрийгөө хэн бэ гээд бодцонгүй шүү. Гэхдээ жаахан галзуурах гээд байх шиг санагдсан л даа. Дан киноноос болоогүй л дээ. Утсаар харилцсан мэссэжнээс бас болоод. Гар утсан дээр жинхэнэ амьдралын аймшиг явагдаад, дэлгэц дээрх зохиосон аймшигтай нийлээд. Аймшгийн киноны тэр эмнэлгийн дарга эмчээс аймаар үг, үйлдлээрээ хүнийг амьдаар алдаг хүний хайрт гэж бас байх юм аа. Болдог бол тэр цамхагт нь очоод тархиа солиулчих юм сан. Олон жил ингэж эргүүтцэн тархитай явах хүн гэж.

Гайхалтай кино байсан шүү. Уйлаад байсан хэрнээ нүд дүүрээд ирсэн нулимсаа арчаад л үзээд байлаа. Тэгэхээр хүчтэй кино байгаа биздэ. Нөгөө саяхан Wendy Lucy дээр тоглосон Мишэл, Dark Knight-ийн амьдрал дээрх эхнэр гол дүрийн баатрын эхнэрт нь тоглосон байна билээ.

Кино ерөнхийдөө таа-ааа-лагдсан таалагдсан. Нэг л шинэлэг гоё. Харах байдлаар болон сэтгэл зүйгээр дарамталсан аймшиг, гэмт хэрэг, тэгснээ хуучны цаг үе, аймаар бохир нууц, тэгснээ Di Caprio тоглочихсон. Тиймэрхүү нууц туршилтийн газрууд энэ америкчуудад байгаа даа. Х файл дээр зөндөө гардгаас харвал. Германчууд, япончуудад байсан гэдэг. Хойд Со, ОХУ нарт ч байгаа даа. Япончуудын туршилтийн музей байдаг гэсэн. Жирэмсэн эмэгтэйг адууны шээсээр тарьвал хэдэн минутын дараа үхэх вэ энэ тэр гээл санаанд оромгүй муухайн юм хийж байсан гэдэг. Хүмүүс яаахаараа ийм цээжиндээ бунд бүр ооогт байхгүй юм шиг юм хийдэг юм бол??? Хэн хүнгүй хүнийг зовоосон, бусдад хийсэн буруу муу үйлдэлдээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй дээ.

No comments:

Post a Comment