Saturday, January 8, 2011

Holiday movies and Happy New Year!

Holiday movies and Happy New Year!
2010-01-04 09:57:20

Энэ амралтаар хэдэн крисмас, happy new year, шампанс, торт гэдгээс нэлээд хол кино үзлээ.

1. Wind chill

Жүжигчин Emily Blunt тоглосон нэг аймшгийн кино байна. (UK 2007) Их бага өртгөөр, их энгийн боломжийн хэмжээнд айлгачдаг юм байна.

2.This is it (USA2009)

Michael Jackson -ий хамгийн сүүлийн концертондоо хэрхэн бэлтгэж байгаа тухай. Жаахан боринг санагдав. Michael Рackson-ий агууг нь мэднэ мэднэ.

3. Into the wild (USA2007)

Бодит амьдрал дээр үндэслэсэн их дажгүй кино. Таны өнөөдрийг хүртэл замнаж ирсэн амьдрал үнэхээр таны өөрийн сонголт уу? Хэрэв та өөрийн амьдралаа заяагдсан зүйлсийнхээ эргэн тойронд бус хүссэнээрээ авч явна гэвэл яаахав. Emory сургуулийг гялалзсан амжилттай дүүргэсэн залуу хэрхэн өөрийн сонголтоор амьдарч Аляскт дуусч байгааг эндээс үзнэ үү. Хэний төлөө юуны төлөө хүмүүс ингээд амьдрах гээд, мөнгө, нэр төр, байр суурь олох гээд үхэлдэнэ вэ? Уул нь хүнд амьдрахад их жаахаан юм байхад хангалттай. Gimme gimme gimme more...

Золтой л бүх юмаа хаяад Увсын Тэс явчихсангүй. Намайг барьж байгаарай гээл жаахан тонгочжаагаад үлдлээ.

No comments:

Post a Comment