Saturday, January 8, 2011

The Diving Bell and The Butterfly (2007 French)

The Diving Bell and The Butterfly (2007 French)
2009-10-20 21:55:59

Сонирхолтой, дажгүй кино байна. Jean Dominique Bauby гийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино.

Мандаж байх үеийн Jean Bauby.

Эллэ сэтгүүлийн ерөнхий редактор 42 настай жинхэнэ хамаг бүхэн дээрээ гялалзаж бужигнуулж байсан эр гэнэт татаад тэр хэвээрээ locked -in syndrom өвчний улмаас хөдөлгөөнгүй болсон биендээ хүлэгдэнэ. Ганцхан түүний тархи, зүүн нүд нь л ажиллана. Гэхдээ нэг нүдээрээ анивчих хөдөлгөөнийг цувруулан хэлэх үсгүүд дундаас хэрэгтэй үсгэн дээрээ анивчих аргаар яст мэлхийн хурдаар орчинтойгоо харилцах агаад залхуугүй туслагчийн ачаар бүр өөрийнхөө мемуараа бичнэ. Тийм сайхан амьдарч яваад өрөөсөн нүднээс өөр юугаа ч хөдөлгөх боломжгүй болсон түүний хийсвэрлэн бодож өөрийгөө хэрхэн сэтгэлээрээ амьд байлгаж чадаж байгааг кинонд маш гоё дүрсэлсэн байдаг. Гэнэт эмнэлгийн корридороор балетчин бүжиглээд л. Тэгснээ тансаг зоогийн газар туслагч эмэгтэйтэйгээ хамаг гоё гоё хоол ширээ дүүрэн өрж байгаад идээд л. Далайн эрэг дээр нууц амрагтайгаа эрхлээл. Энэ хэсгүүдийг үзэхлээр маш гоё, эмнэлгийн орчноос тасраад л явчихна.

Хөдлөхөө больсон шорон-биендээ хүлэгдсэн Jean Bauby.

Эцсийн эцэст тэгэн үсэг үсгээр анивчсаар номоо бичүүлж дуусгадаг. Хэзээ эдгэхийг нь цаад мухартаа хүлээсээр байтал харин үхчихнэ. Амьдрал дээрээ энэ хүн 1997 онд номоо хэвлэгдсэний дараахан, 2 хоногийн дараа нас барсан бөгөөд ном нь Европт нэлээд амжилт олсон гэсэн. Энэ киног үзэхдээ бараг франц цагаан толгой цээжлэх шахлаа. E, S, A, R, гээл ...Чихэнд бүр хоногшчихлоо. Заримдаа нэг амнаас ямар нэг сонссон дуу гарахаа байчихдаг шиг. Үсгээ дараалуулж хэлж байгаа хүн нь франц хэлний үсгүүдийг үгэнд хамгийн их давтагддаг дарааллаар нь хэлнэ. Халтар царайтын Эстэрлита энэ аргыг мэддэг байсан бол Кароля нууцаа тэгэж удаан өөртөө хадгалж нүдээ дээш доош бүлтэлзүүлэхгүй л байсан юм. хэхэ.

Нээрэн хүн L үсэг хэлж чадаж байвал хэвийн залгиж чаддаг гэж байна лээ.

No comments:

Post a Comment