Saturday, January 8, 2011

Proposal 2009

Proposal 2009
2009-07-04 00:09:21

Энгийн хөнгөн, хайр дурлалтай. Сэдэв нь ер нь онц сонин шинэ зүйлгүй.

Гэхдээ хоёр царайлаг танил жүжигчнээ харахад таатай байв. Надад анх ийм хуурамч гэрлэлтээр иргэншлийн асуудлаа шийдэх гэсэн санаатай хийгдсэн Бухарестийн пасспорт, Жерар Депарде болон Энди Макдоуэл нарын кинонууд ихэд таалагдаж байсан юм байна. Санааг бас давтан хийсэн гэхэд яаахав, жүжигчид нь л амь оруулж. Сандра Буллокийн ер нь нээх хүнд дүр бүтээдэггүйм шиг. Хүнддээ cүүлд Preminition, Lake House, 28 days, Crash гэсэн кинонуудад жаахан depressed, амьдрал нь болохгүй байгаа эмэгтэйн дүрд сайн тоглосон. Нөгөө талд сэтгэлд шингэсэн Speed, 2 weeks notice, Forces of Nature, Practical Magic, While you were sleeping гэсэн кинонууд байна даа. Тэр хүмүүст их таалагддаг Miss Congeniality нь харин тийм ч их онц санагдаагүй. Аятайхан жүжигчин шүү. Одоо гэхдээ ид үе нь өнгөрсөн, хийх юмаа хийцэн байхаа. Гэхдээ амьдрал баялаг юм болохоор ямар ч дүрээр, хэзээ ч гэсэн сэргэн мандаад гараад ирэх юм билээ. Гоё киноны сураг сонсогдвол гүйж очоол үзнэ.

No comments:

Post a Comment