Saturday, January 8, 2011

Green Zone (USA 2010)

Green Zone (USA 2010)
2010-07-20 10:04:48

Hurt Locker гээд кинон дээр Америкчууд Иракт хэрхэн сүрхий мундаг ажиллаж байгаа гараад л байсан. Энэ мэтчилэн дайны эргэн тойронд зөндөө кино хийж мөнгө хийсэн. Гэтэл өчигдөр энэ нэг сонирхолтой киног ТВ ээр үзлээ.

Америкийн нэг хэсэг улс төрийн томоохон зүтгэлтнүүд санаатайгаар худлаа мэдээлэл гарган Иракт үй олноор хөнөөх зэвсэг байна гэсэн мэдээлэл тархааж тэрнийгээ Ирак руу дайрах шалтгаан болгосон бөгөөд жинхэнэ шалтгаан нь Садамыг унагах өөрсдөө ноёрхолоо бий болгох явдал байв. Үйл олноор хөнөөх зэвсэг хайх үүрэгтэй хэсгийн ахлагч Matt Damon-ий гарт санамсаргүй байдлаар нууц сэжүүр орж ирэх бөгөөд бас нэгэн хүчний өндөр албан тушаалтны тусламжтайгаар дайны шалтгаан нь зохиомол байсныг тогтооно. Зөв сэжмээр явж байсан эрэл хайгуулыг нь нөгөө дайн үүсгэх сонирхолтой хэсэг нь мөрдөн, зогсоохыг оролдоно. Тэгснээр Иракт америкчууд хоорондоо нууц тэмцэл өрнүүлнэ.

Үнэхээр бас үнэний хувь байгаа бол Америкчуудын зөөлөн бодлого гэдэг нь их бохир юм. Дандаа бусад улсын дотоод хэрэгт оролцоно. Наанаа туслах зорилготойгоор цаанаа давхар санаа агуулж байдаг. Нөгөө өрөм дотроосоо өтдөг гэдэг шиг том улс гүрэн өөрөө дотроосоо л нурах магад. Америкчуудын ноёрхлыг дарж хазаарлаж чадар ганц улс бол Хятад л байна даа.

No comments:

Post a Comment