Saturday, January 8, 2011

Mama Mia (2008) and Up (2009)

Mama Mia (2008) and Up (2009)
2010-02-10 08:59:37

Хээ энэ алдартай кинонуудыг үзэлгүй юу хийж явсийн бол. Хөөрхөн кинонууд байна оо. Эхлэхээр нь тэнэг санагдаад байсан чинь цааш нь бүр дурлаад дурлаад үзээд дуусгалаа. Бүжиглэсэн дуулсан юманд дурлахгүй байх гэсэн чинь их сэтгэл баясгамаар хөнгөн шингэн, сэтгэл сэргээсэн аятайхан мюзикл байна. Бараг мюзикл-д илүү жүжиглэлт шаардагддаг юм шиг санагдлаа. Travelling pants of sisterhood, Mama Mia эд нар дээр гараад байгаа Грек гэдэг тэр гоё газар тун их очиж үзмээр санагдав. Тэг далайн эрэг дээрх өндөрлөг уулан дээрх гоё гоё цагаан байшингууд. Хадан цохион дээрээс ус рүү үсрээд л шумбаад л үнэн жаргалын орон байх шиг ээ. АББА гийн дуунууд их гоё болхыг мэдэрлээ. Зохиол нь нэг орос киноны зохиол шиг. 3 эрэгтэйгээс аль нь эцэг нь болохыг мэдэхгүй. Нэг дор нэг шинэ жилээр урьдаг. Манай нэг ТВ ээр бас яг тийм юм гараад байсан. Нэг хамтлагийн охин тоглоод л.

Up дээр хөөрхөн зүйлс их байна. Тоочвол. Би бараг хамгийнм сүүлд үзсэн хүн болж байгаа биз. Тэгэхээр одоо юу ч ярихав. Тэр нэг бага байхад нь найзлаж байсан найз нь хаачив гэж бодсоор дуусгалаа.

No comments:

Post a Comment