Saturday, January 8, 2011

Хэдэн кино

Хэдэн кино
2009-05-06 01:17:50

Зэээ би нэг амьсгаагар 32 цагаан лонх тоолъё ооо.

1.Mom at Sexteen (2005) - Үнэлгээ 3. өсвөр насныхан эсвэл тэдний эцэг эх үзэхэд зүгээр кино байна. Онц сурлагатай ахлах сургуулийн охин шинэ сургуульд нүүж ирнэ. Гэхдээ охин нэг л ууртай, зөрүүд, бодлогоширсон, ганцаардсан. Амьдралдаа алдаа гаргасан нь хамаг амьдралыг нь тэгэж өөрчилжээ. 2 дүүтэй. Нэг нь нялх. Ээж нь болсон зүйлийг болоогүй гэж амьдрахаар шийдсэн нь охинд таалагдахгүй. Үнэндээ нялх дүү нь өөрийнх нь төрүүлсэн хүү. Хайртай залуутайгаа хийсэн алдаа. Амьдрал нь уул нь арай өөр замаар явах байсан ч нэгэнт хийсэн зүйлийг огт болоогүй мэтээр дүр үзүүлэх нь охинд хэцүү санагдана. Гэхдээ тэрнийгээ илэрхийлэх их хэцүү, ээжийн талаас маш том эсэргүүцэлтэй тулгарна. Эцсийн эцэст өөрийнхөө сонголтыг хийнэ.

2. Девчата (1961) - Үнэлгээ 4. Дээр үеийн орос ёстой гоё кино. Дахин үзлээ.

3. City Rats (2009) - Үнэлгээ 2. амьдралын гол хүрднээс мултарсан амьдал нь утгагүй болсон бидний амьдарч буй одоо үед Loser-үүдийн тухай. Биеэ үнэлэгч ба түүнийг сонсож онгод нь ордог зураач, амиа хорлогч эрэгтэй эмэгтэй хоёр, гэмт хэрэгтэн ба алагдсан залуугийн эх, сэтгэцийн өвчтэй гэй ахтай залуу хэрхэн онгон ахаа хүнтэй унтуулж байгаа хэд хэдэн үйл явдал гарна. Ёстой depressing кино байлаа. Үз гэж зөвлөхгүйн байна.

4. G.I Jane (1997) - Үнэлгээ мэдэхгүй ээ . Demi Moore -ийн тоглосон. Анх үзэхэд их гоё санагдаж байсан гэхдээ хуучирснаас ч тэрүү бас тэр хэмжээндээ сайхан санагдсангүй. Хамгийн гоё kife авсан эхсэг бол "Suck my d**k" gedeg heseg бас Demi Moore -ийн суниадаг хэсгүүд байлаа. Аан нээрэн эцэст нь дээрх үгийг нэгэнтээ хэлүүлж байсан ахлагч нь нэг номон дээрх шүлгийг улаанаар дугуйлаад үлдээсэн байна. Хэрэндээ комплимент гэхүү дээ. "I have never seen a wild thing like this. ........" гэсэн байдаг.

5. What Just Happened (2009) - Үнэлгээ дажгүй. Америкийн кино бизнесийн галзуу гал тогоо рүү өнгийсөн кино. Кино ертөнцийн хамгийн нөлөөтэй 30 хүний нэг (кинон дээрээ шүү) Robert De Niro гол дүрд- producer, Sean Penn- хийгдэж байгаа киноны, Bruce Willis мормоний сахлаа хусч өгдөггүй бэрхшээлтэй од-өөрөө өөрийнхөө дүрд (зураг авахад бүх юм бэлэн болсон ганцхан түүнийг цэвэрхэн эрүүүтэй гарч ирэхийг 200 гаад киноны багийнхан хүлээн зүрх нь түг түг гэж хүлээнэ. Гэтэл хаалга онгойн Bruce Willis сахалтайгаа хажуу тийшээ харцан тамхи татаад зогсож байна. Бүгд Oooooooo No. Гэтэл талыг нь хусчаад тэгэж даажигнасан болж таарна.), кино бизнесийн чухал хатагтай Catherine Keener (гоё өвөрмөгч царайтай эмэгтэй), киноны төгсгөл дээрээ нохой буудсан хэсгээ өөрчлөхгүй гэж зүтгэх нэгэн найруулагч гэх мэт онцгой асуудалтай бэршээлтэй дүрүүд гарна. Энэ бүхэнтэй давцаад бүрэн салаагүй эхнэрийнх нь янаг амрагийн явдал, охиных (Twilight -ийн Kirsten Stewart) нь сэтгэлийн асуудал. De Niro -гийн амьдрал бол галзуурмаар гэхдээ энэ аймаар амьдралтай байгаагийнхаа төлөө тэр их нэр хүндтэй, хийсэн кинонууд амжилттай мөнгөтэй санхүүжүүлэгчид шувт кино хийх санал тавиастай. За нэг кино бизнес гэж нэг иймэрхүү л учир жанцантай юм байдаг юм байна.

6. Nurse Betty (2000)- Renee Zellweger, Morgan Freeman, Chris Rock нар тоглосон comedy/crime/romance. Renee Zellweger-ийн тэнэг адал явдал нь таалагдлаа. Хэхэ Soap Opera-д тэгтэл дотор нь ороод байхдаа яаахав дээ. Үздэг киноныхоо гол дүрийн эмчид дүрлаад тэрэнтэй уулзах гээд яваад өгнө. Гайхалтай нь нөгөө жүжигчинд Renee машид таалагдана. Учир нь жинхэнээсэ дурлачаад сэтгэлээ илэрхийлээд байгааг нь жүжиглээд байна гэж бодно. Renee Zellweger нээрэн ямар ч сайн жүжиглэсэн юм бэ дээ. Тэгээд ч Golden Globe энэ дүрээрээ авч. Энэ кино Cann-аас best screenplay авсийн байна. Дараахийг зааавал үзээрэй. David гэдэг нь Soap Opera гийнх нь эмчийн нэр.



#################The End########################################

No comments:

Post a Comment