Saturday, January 8, 2011

Bi chamd khairtai II

Bi chamd khairtai II
2009-09-12 10:14:00

Нээлтэй хийгээд удаагүй байгааг хэлэх үү хүмүүс дүүрэн Тэнгисийн заланд киног тухлан үзлээ. Дэлгэрийн хүү Болд аавыгаа нас барсны дараа амьдралын мөр хөөн УБ хотод ирнэ. Хөдөөний гэхэд хүзүүн дээрээ лаг шивээстэй. Хүн бужигнасан авто вокзал дээр хүний утас гуйж утсаар ярьж байх хооронд нь хамаг ачаа тээшийг нь хотын айхтар залуучуул тал тал тийш нь аваад зугатна. Хотод амьдарч буй найз Өөскөөгийн хамт нэг хашаанд амбааранд амьдарч эхэлнэ.

Өөскөө хөдөөний оюутан овоо хотын амьдралд учраа олсон нэгэн бөгөөд сул дорой хэдий ч хэрэндээ зальтай, хөнгөн хөгжилтэй, найздаа тусархаг бөлгөө. Киноны гол үйл явдал болох хайр дурлалаас илүүтэй хошин шигтгээ хэсгүүд нь илүү хөгжөөж гоё байлаа. Жишээ нь: Машины мотор засч байсан Жадамбаа (Амбий) тай танилцах зуур Болдын хажууд -Энэ одоо юу нь дуугараад байна? гэтэл Болд их л мэдэмхий -Та мэдэхгүй байгаа юм уу? гэхээр нь үзэгчид ч Жадамбаа ч Болдыг машины гэмтлийг мундаг мэддэг бололтой гэтэл харинээ нөгөөх Болд нь -Чингис Хаан хамтлаг байна шдээ гээд цаана дуугарч байгаа FM яриад Жадамбааг уурлуулдаг хэсэг. Ундралын найз залууг төрсөн өдөрт нь очуулахгүй байхын тулд зохиосон комби их инээдтэй, бүлэн казак таксины жолооч Эрдэнэбилэгтэй зодолдож энэ тэр.. Их хөгийн. хөгийн.

Нөгөө талийгч Цэвээнравдангийн цагаан хоолойгоор ярьдаг хэсгийг сонгуулийн сурталчилгаагаар орлуулсан, Жарантав гуайн орчин үе дэх зан байдал энэ тэр нь яг л эхний ангид хэн байсан яг адил гэхдээ одоо үед хүрээд ирсэн нь их таалагдлаа. Киноны гол үйл явдал бол тийм ч сонирхолтой биш гэхдээ түүнийг тойрсон үйл явдлууд нь их дажгүй болж. Еранхийдөө дажгүй. Танхим дүүрэн нирхийн инээх зүйл их гарч байна лээ.

Болд- Дэлгэр шиг мөрөөдөмтгий, уужим дотортой. Гэхдээ илүү нь Үрэлээгийн охины сэтгэлийг булааж чадна.

Өөскөө- ёстой нэг нээрэн ийм залуус байдаг даа гэтэл дүрээ гаргасан. Вээрий гүүд.

Үрэлээ- их сайхан харагдаж байна лээ. Үрэлээгүй бол энэ кино будаа.

Баяраа- Баяраагүй бол энэ кино будаа. Их сайн жүжиглэж байна лээ. Тэр согтуу гэртээ хэвтэж байгаа, охинтойгоо ярих гэж оролдож байгаа.

Ундрал- үнэнийг хэлэхэд нэг их авьяасгүй, зүтгэлээрээ л явдаг гээд үнэлж үздэггүй байсан чинь их сайн жүжигчин юм билээ. Эмнэлэгт уйлдаг хэсэгт ёстой уяраасан.

No comments:

Post a Comment