Saturday, January 8, 2011

Comme une image буюу Look at me (2004)

Comme une image буюу Look at me (2004)
2009-05-23 20:12:58

Их дажгүй кино үзлээ. Agnes Jaoui гэж эмэгтэй найруулагч зохиолыг нь хамтран бичиж найруулсан, Каннаас best screenplay, Golden Palm авсан кино байна. Хүн хүний өөр өөр зан араншин, харилцаа их гардаг кино байна. Бас эмэгтэй хүн хийсэн болохоор нарийн гоё хийсэн байх. Зарим хүмүүс бас унтчиж магадгүй л дээ. Алдар хүндтэй зохиолчийн насанд хүрсэн охин Lolita их авъяаслаг,найрал дуунд дуулдаг. Гадаад үзэмжээс (жаахан тарган, би лав царай муутай гэхгүй) нь болоод багш бас эргэн тойрных нь үл тоомсорлоно. Дээр нь нэр хүндтэй аавд нь ойртох зорилгоор найзлаж буй найз залуугийн илт улаан цайм зан. Гэтэл ганц дотны хүн болох аав нь охиныхоо дуулахыг ганц сонирхож сонсоогүй.

No comments:

Post a Comment