Saturday, January 8, 2011

2 sons of Francisco (Brazil 2005)

2 sons of Francisco (Brazil 2005)
2009-05-03 11:47:31

Тосгоны ядуу эр Francisco -гийн 2 хүү алдартай дуучид, дуу зохиогч од болж гялалзсан тухай бодит түүх дээр үндэслэсэн хөөрхөн кино байна. Хавь ойрынхондоо тэнэг юмтайгаараа дуудуулахыг үл тоон хүүхдүүдээ дэмжин өөрийнхөөрөө зүтгэх ядуу эцгийн том амбици, эцгийнхээ чиглүүлсэн зүгт итгэл үнэмшилтэй даган замнасан хоёр авьяаслаг хүү. Хүүхдүүдээ дэмжмээр байдаг, дэмжих чадал байхгүй байдаг. Ядуу хүнд голж шилээд байх олон сонголт, арга зам байхгүй учир эрсдэлтэй олон алхмуудыг хийнэ. Нэг хүүгээ алдана.

Эцэг нь 2 хүүхдийнхээ дууг яаж FM-ийн хит болгож байгаа нь их хөгжилтэй. Хамаг цалингаа бүгдийг нь задгай мөнгө болгоод хүмүүсээр таксафоноос утасдуулж өгнө дөө. Үнэндээ тэдэнд олонд нэг анзаарагдаад авах л хангалттай байсан нь тэгж эцгийнх нь хүчин зүтгэлээр үр дүнд хүрнэ.

Аливаа зүйлийг итгэл, сэтгэл, зүтгэл гурваар хийдэг ээ гэж.

Төстэй кинонууд гэвэл зөндөө байна: What's Love Got to Do with It (1993), Ray (2004), La vie en rose (2007), 8 mile (2002), Notorious (2008).

No comments:

Post a Comment