Saturday, January 8, 2011

Brothers (USA 2009)

Brothers (USA 2009)
2010-04-27 09:21:20

Баахан хөөрхөн одууд тоглосон, дунд зэргийн кино юм. Сэдэв нь гэхдээ их чухал юм. Дайн хүнийг яаж өөрчилж байгаа тухай юм л даа. Сэм (Tobey Maguire) 2 охинтойгоо эхнэр (Natalie Portman)-тэйгээ сайхан амьдардаг, бүтэл муутай дүү Томми (Jake Gyllenhaal) нь шоронгоос суллагдана. Сэм Афганистан руу дайнд яваад олзлогдоно. Түүнийг нас барсанд бодоод нөгөө муу нэрт Томми ахынхаа эхнэр хүүхдэд ойр байж халамжилж тусалсаар хүүхдүүдтэй, цаашилбал ээжтэй нь жаахаан дотно болно. Сэмд аз таарч амьд гараад гэртээ ирэхдээ огт өөр хүн болсон байна. Гэхдээ ухаантай хайртай эхнэр нь нөхрийнхөө сэтгэл санааг эргүүлэн авчирч байх шиг байна лээ.

Энэ кинон дээрх том охинд нь ямар мундаг хүүхэд тоглоо вэ? Бүүр нэг жинхэнээсээ үйл явдал болоод байгаам шиг. Ширээний ард яг тэсрэх гээд, ээжийгээ Томмитой унтдаг, бид нар таньгүй гоё байх байсан юм гэж аавыгаа уурлуулах гэж хэлж байгаа энэ тэр. Яг том хүн шиг. Ёстой мундаг жүжигчин. Би охиныг нь ч бас аавыг нь ч бас маш сайн ойлгоод байх шиг санагдлаа. Нэг өөр өөр төрлийн хуралдсан гомдол, аль аль нь гэнэт тэсрэхээрээ аюултай.

Нэг ах дүү 2 хамт дайн явдаг нэг Солонгос кино үзэж байсан уу? Ёооо аймаар цурхиртал уйлуулдаг кино. Taegukgi гэдгийн байна. Миний дуртай Won Bin тоглодог.

No comments:

Post a Comment