Saturday, January 8, 2011

Хэдэн кино

Хэдэн кино
2010-03-17 16:58:54

There will be blood (USA 2007) Sanamsargui baidlaar uztel ikh goyo kino baij. Gol baatar ni neg Gobsek mayagiin hunii amidral. Хаа газар иймэрхүү хүмүүс зөндөө байгаа. Одоо цаашид ч ийм хүмүүс улам олон болно. Иймэрхүү хатуу ширүүн дүртэй нэлээд олон кино байдаг санагдаж байна. Яг нэг иймэрхүү мөнгө эрх мэдлээр өөртөө таашаал авдаг, хэтэрхий хатуу сэтгэлтэй мөнгө хүүлэгч аавтай, ядуу байснаа сүүлд хуульч болдог залуутай кино, даанч нэрийг нь санадаггүй. Бас нэг Maryl Streep эхнэрт нь тоглодог билүүдээ , доод ангиас тэмцэж гарч ирдэг хатуу араншинтай нөхөртэйгээ огт ярихаа больж шийтгэдэг киноны нөхөр, охинд нь Wynona Ryder тоглодог юм байна. За өөр нэг маш авьяаслаг төгөлдөр хуурч бас маш хатуу эцгийн гарт өсч хүмүүждэг, том болоод юмтай болчдог бас нэг кино. Kane and Able бас төстэйн байна.

The Crazies (USA 2010) Сүүлийн үед үзэгчдийг хөөрхөн байлдан дагуулаад байгаа аймшгийн кино юм. Гоц гойд зүйлгүй. Ээлжит фантааз юм даа. Нэг жижиг хотод бактерлогийн зэвсэг азгүй байдлаар задарч улмаар тэр хотынхон бүгд усаар дамжиж халдаад нэг сонин гөлийсөн зэрлэг, алуурчид болж хувирна. Цэргийн хүчээр тэднийг мал шиг хашаад буудна. Шериф түүний эхнэр хоёр энэхүү аюулаас хэрхэн мултарч байгаа тухай. Нэг иймэрхүү кинонууд байдаг даа. Дараа нэг хордож байгаа юм нь жаахан өөр болоод өнгөө хувиргахад л бас баахан хүмүүс хошуурч үзэх байх даа. Аймшгийн кино үзэхээр яг алуурчин хажууд нь ирчээд байхад чанга дуугаар уйлаад юм уу, айгаад хүчтэй амьсгаадаад дуу чимээ гаргаад баригдахаар, эсвэл босоод гүйх газар улаан цайм мөлхөөд байхаар уур хүрээд байдгиймаа хэхэ. Энэн дээр гэхдээ тийм юм гайгүй байсан л даа. Зарим хүмүүс л хэт супер байсныг эс тооцвол.

Wendy and Lucy (USA 2008) Нэг бадарчлан тэнүүчлэгч эмэгтэй нэг ирсэн жижиг хотдоо нохойгоо алдаад хайж олоод гэхдээ өөрөөс нь дээр тэжээх хүмүүсийн гарт очсон тул тэнд нь орхино. Саяхан үзсэн Into The Wild тай нэг талаар төстэймаа. Гэхдээ хүүхэн жаахан өөрөө хулгай энэ тэр хийгээд буруудна. Нэг тийм эзэнгүй болцон хүүхэн юм даа. Уйтгартай кино гэхдээ сайн жүжигчин тоглож, сайн хийсэн кино учраас үзсээр байгаад дуусгав.

American Psycho (USA 2000) Гэмт хэрэг, триллэр төрлийн үзүүштэй дажгүй кино. Залуугийн төсөөлөл, сэтгэл санааных нь хувирал дотроо бол аймшигтай гэхдээ гаднах амьдрал дээрээ бол Харвард төгссөн, WSJ-д ажилладаг, нийгмийн бас дээд зиндааны нэгэн. Өөрөөс нь хол илүү давсан нэрийн хуудсыг хараад тэр дотор нь огшин, ухаан нь балартаж байгаа энэ тэр нь инээдтэй ч юм шиг. Гол дүрийн жүжигчин асар сайн байв. Их сонирхолтой кино байв аа гэж. Орчин үеийн хэт материалист, зүрх сэтгэлгүй, орчныхоо хэв маягт идэгдсэн залуу дотроосоо идэгдэн, бүр түүнээ дарж чадахгүй аймшигт аллагууд үйлдэнэ. Нээрэн хэн нэг нь Mongolian Psycho гэж кино хийвэл би лав үзнээ. Нэг УИХ гишүүн юм уу, эсвэл нэг төрийн өндөр албан тушаалтан, эсвэл цадиггүй баяны хүүхэд, эсвэл нэг оффисийн дарганцар гол дүрд нь байвал кккк. Хөөрхөн кино болох байх шүү.

No comments:

Post a Comment