Saturday, January 8, 2011

Un conte de Noel буюу A Christmas Tale (2008 France)

Un conte de Noel буюу A Christmas Tale (2008 France)
2009-10-03 17:10:30

Vuillard-ийн гэр бүлийн амьдралын нарийн асуудлыг харуулна. Гэрэл өнгөтэй, хөөрхөн хүмүүс тоглосон гоё кино. Их юм бодогдуулна. Хүмүүс амьдралд нь тохиолдсон сайн муу зүйлсээс болж их өөрчлөгддөг.

Ямар хүн ингээд нүүрээрээ газар нааж унах уу.

Үр хүүхдүүд нь том болж гэр бүлтэй болсон нэг охин 3 хүүтэй (хамгийн анхний хүү нь багадаа эндсэн бөгөөд хамгийн том нь болох охин нь сайн мэднэ) нэгэн гэр бүлийн ээж нь (wonderful Katrin Deneuve) хүнд өвчин тусч чөмөгний таарах донор үр хүүхдүүдийнхээ дундаас олох хэрэгтэй болно. Крисмасийн үе бөгөөд гэр бүл доторх хамгийн хоорондоо эвтэй байдаггүй гишүүд хүртэл ирнэ.

Ер нь энэ үнэн шдээ тээ. Аливаа ээжид хамгийн хайртай хүүхэд гэж бий бас хамгийн хайргүй хүүхэд гэж байна. Гайхалтай нь хамгийн хайргүй хүүхэд (анхны хүүгийн бие нь гэр бүлийн амьдрал нь тохиромжгүй байх үед хүсээгүй хүүхэд болж төрсөн) нь тохирох донор байна. Хүсээгүй хүүхдэд бас гэр бүл дотор таагүй, шударга бус хандах хандлага байсан нь түүнийг ямар хүн болоход бас нөлөөлнө. Гэхдээ тэр гэрийнхээ эгч дүүсээсээ ядуу бөгөөд тогтсон хувийн амьдралгүй боловч тэдэн шиг гэмтсэн сэтгэлтэй биш учир хамаагүй дээр.

Хүмүүст бас тэр болгон хүссэн зүйлсийг нь хүний амьдралд хошуу дүрээд яахав гээд хийлгээд байвал буруу юм шиг. Зөв зөвлөгөө л бол уурлуулаад ч гэсэн нэг нэгэндээ айлгүй өгч байх хэрэгтэй ч юм шиг. Айлын том нь болох охин нь хүүхэд насандаа ахаа алдсанаасаа хойш өөрийгөө бусдаас тусгаарлаад зожиг байнгын уйтгартай аз жаргалгүй болдог. Яагаад гэхээр өөрөө биеэ даасан, хатуу чанга үзэл бодолтой тул гэрийнхэн нь ч хамаагүй харьцаж үг хэлж чадахгүй байсаар хүнийг сэтгэцийн тулгамдсан асуудалтай нь хаячиж байгаан. Ганц эгчдээ ганц зоригтой үг хэлж чаддаг гэрийн жаахан буслаасаа арай сахилгагүй дүүгээ болохоор аваачаад шоронд ороход тулсан үед нь өрөөс нь мулталж өгөөд дахин хэзээ ч надад харагдахгүй, мэдэгдэхгүй байх гэсэн нөхцөл тулгаад амьдралаасаа шахаад гаргачихдаг. Байнгын уйтгартай байдаг эмэгтэйн хүүхэд нь улмаар нөлөөнд нь орж сэтгэцийн өөрчлөлттэй болно. Крисмасаар харин дахин тэр дүүтэйгээ учирчснаар өөртөө дүгнэлт хийж өөрийгөө ямар хүн болчив гэж эргэн харна. Аав нь энэ үед маш гоё шүлэг уншиж өгдөг. Хүн өөрөө өөрийгөө таньж мэдэх хэцүү гэсэн утгатай. Сэтгэцийн өвчтэй хүү нь хүйтэн ээжийнхээ зугатаад байдаг ээжийг нь шүүмжлэгч дүүтэй нь харин дотно болж өвчнөө мартагнан илүү эрүүл юм боддог болно.

Гэр бүлийн хамгийн хайртай айлын бага хүүгийн эхнэр нь нөхрийнхөө дунд ахыг өөрт нь хайртай байсан, өөрийнхөө хайрыг дүүдээ өгсөн одоо ч 10 жилийн дараа гэхэд хайртай гэдгийг нөхрийнхөө эмээгийнхээ Lady партнерээс мэднэ. Өөрийн чинь амьдраад яваа амьдрал чинь чиний бус өөр хүний шийдвэр байсныг мэдвэл ямар вэ. Дунд хүү уул нь энэ айлын хамгийн аз жаргалтай хүүхэд нь байсан хэдий ч дүүдээ хайраа алдсанаас хойш аз жаргалгүй чимээгүй болсон гэж тэр эмгэн хэлнэ. Эмэгтэй түүнтэй нэг шөнийг тэр залуутай хийж яриагүй бүх зүйлээ хийж, ярьж өнгөрүүлэх бөгөөд нэг гоё юм хэлсэн нь би түүнтэй (нөхрөө) хамт амьдарснаар түүнийг би эр хүн болгож байдаг, харин би чамтай амьдраагүйгээр чамайг эр хүн болгоно гэдэг. Тэр хоёрын учралын хэсэг маш гоё, их догдолж үзсэн.



За нэг ийм нэгэн үзүүштэй сайхан кино байна даа.

No comments:

Post a Comment