Saturday, January 8, 2011

Ai no Korida (Japan 1976)

Ai no Korida (Japan 1976)
2010-05-29 20:27:53

Ойрд ажил гэж их, гадгаад дотоодоор яваад кино үзэж эрхлэх цаг багасаад, үзсэн хэдээ ч буулгаж амжихгүй яваад байсан юм. Ингэж нэг блогтойгоо уулзах гэж.

Японд дайны өмнө болсон бодит үйл явдал дээр үндэслэсэн юм байна. Секс аддикт гэдэг зүйлийн тухай саяхан л сонссон болохоор тийм дээр үед тэр тухай бүр ийм задгай кино байдаг гэж төсөөлөх ч үгүй явлаа. Тухайн үед энэ кино олон хэлнээ орчуулагдан гарч барууныг их л досолгосон байж таараа. Мадоннагийн хэлсэн үгийг нь унш л даа.

Гэрийн үйлчлэгч бүсгүй эзэнтэйгээ биеээрээ салшгүй нууц амраг бололцоно. Залуу нь ажил төрлөө, эхнэрээ орхиж хүүхэнтэй гэйша нараар гэрчлүүлэн сууна. Тэр хоёрын өглөөнөөс орой болтол хийдэг зүйл нь сэкс, амрах гэсэн л хоёр зүйл учраас гэр орон энэ тэр хэрэггүй зочид буудлын өрөө л байхад болно. Хүүхэн хааяа мөнгө олох гэж гадагш гарч клиетүүддээ биеэ үнэлнэ.

За тэгээд групп сэкс, хүчин, садизм, мазохизм, лесбидэх, мастурбаци, орал, тоглоом гээд л бүхий л байж болох сэксийн хэлбэрүүд, хачруудийг харж болно. Гол дүрүүдийн жүжигчид их гоё бие хаа тэгш, сэтгэл татмаар зүс царайтай тул кино эхлээд л тэр хоёр бие биедээ татагдаад эхлэхэээр нь нээх сайхан хайр дурлал юм байх гээд л бодоод явжийтал нэг л ондоо тийш яваад алмайруулаад ам ангайлгасаар дуусчлаа. Японы далд соёл, хүмүүсийнх нь өвөрмөгц сэтгэхүйг их тод харуулсан, нүд бүлтийлгэж, сэрэл мэдрэл хөдөлгөсөн маш хүчтэй кино байна даа.

Хар тамхи, архи л ганц хүний амьдралыг алдуулдаг, хүний эрүүл ухааныг бүдгэрүүлдэг зүйлс биш бөгөөд ер нь аливаа юмны хэмжээ нь таарч л байхдаа зүгээр. Хэхэ заримдаа бас би кинонд донтох гээд байдаг. Хүн гол нь хэзээ ч өөрийгөө би донтчихсон байна гэж мэддэггүйн гэсэн. Тиймээс хамгийн эхлээд өөрийгөө донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөх нь эдгэрэлтийн маш том алхам байдаг юм шиг байгаан. Яаагаав нөгөө ААА гийн хүмүүс би архичин тэр гээд л өөрийг танилцуулдаг гэж янз бүрийн юмаар гардаг даа. Түй түй мод тогш...

Хүмүүсийг ямар кинонд дуртайгаар нь тэр хүнийг өөрийн хэмжээндээ ямар төрлийн хүн байна гээд нэг дүгнэчиж чадах юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ ордоор нь тодорхойлдог дог шиг нарийн биш ч энэ хүн бид хоёр ижил үү, өөр үү, дажгүй юу, миа юу гэдгийг нь бол зураглачаад байгаан.

No comments:

Post a Comment