Saturday, January 8, 2011

The Cove (USA 2009) үзэх хэрэгтэй!

The Cove (USA 2009) үзэх хэрэгтэй!
2010-01-31 03:23:39
Оскарт нэр дэвшиж буй баримтат кино. Ёстой үнэнийг илчилсэн, ач холбогдол маш өндөр кино байна. Хэдийгээр дэлфин гэдэг амьтныг таван хошуу мал шиг сайтар мэдэхгүй ч өмнө нь үзсэн, уншсан зүйлсээсээ маш ухаантай, хүнтэй нөхөрлөдөг, хайр хүргэм амьтан гэж мэдэх юм. Гэтэл энэ кинон дээр тэр гэмгүй амьтныг маш ихээр, санаанд оромгүй харгисаар, цэвэр араатанлаг шуналаар устгадаг болохыг үзээд шоконд орлоо. Дэлфин гэдэг амьтан яг хүн шиг амьдрал нь дааж тэсэхэд бэрх болоод ирэхэд амиа хүртэл хорлодог тийм ухаантай, өндөр мэдрэмжтэй амьтан аж. Японы Taiji хэмээх газарт дэлхийн хамгийн том дэлфинийг алж устгадаг газар байдаг юм байна. Тэндэхийн байдлыг зогсоохыг хүссэн хэдэн активистууд энэхүү киног хийсэн нь маш олон хүний нүдийг нээсэн явдал болжээ. Японд жил бүр тийм олон 23,000 дэлфинийг тийм зэрлэгээр алж устгадаг талаар японы жирийн хүмүүс, байтугай Taiji-гийн ард иргэд нь ч мэддэггүй. Халимны мах нэрийдлээр дэлфиний мах иддэгээ ч мэддэггүй. Taiji бол нүүрэн дээрээ тэр чигээрээ дэлфинийг хайрлах сэтгэлгээг түгээж, хамгийн их дэлфинтэй гэдгээрээ бахархаж хаа сайгүй дэлфиний зураг, хөшөө, музей, усан цирк зэргээр амьсгалсан газар. Гэтэл үнэндээ тэнд дархан цаазат гэж хүн орохын аргагүйгээр торлон хаасан нууц булан тохойнууд бий. Чухамхүү тэр л өндөр хамгаалагдсан нууц газарт далайн усыг ув улаанаар эргэлдтэл нь дэлфиний цусыг урсгадаг бохир ажил зэрэгцээд явагдаж байдаг. Тийм хүн шиг өндөр мэдрэмж мэдрэхүйтэй амьтныг устгаж байхыг харахад үнэхээр аймаар муухай байлаа.

No comments:

Post a Comment