Saturday, January 8, 2011

Boogie Nights (1997 US)

Boogie Nights (1997 US)
2009-10-11 11:59:03

Порно кино анх мандан бадарч, бүр кино хальсан дээр бичигддэг байсан үеийг харуулсан кино.

Тэр үеийн порно арай хүмүүнлэг, урлагтай байсын байна. Олон гоё алдартай жүжигчид тоглосон байна. Тээр дэр 70-80 оны үед очсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Тэр цаг үеийг хамгийн сайн, алдаа гажуудалгүй харуулсан кино гэж магтагддаг юм байна.

Энэ кинонд дүүрэн танил царай- найруулагчид Burt Reynolds, гол дүрийн залууд холливуудын гоё биетэй 10 залуусын нэгээр шалгарч байсан Mark Wahlberg (Max payne, The happening, The departed), хамтрагч эмэгтэй порно одод Julianne Moore (чухам энэ кино энэ эмэгтэйг нэлээд олны анхааралд өртүүлсэн гэнэ), хамтрагч эрэгтэй порно жүжигчинд инээдмийн киноны John C. Reilly (Step brothers, Promotion-д тоглодог буржгар шах нөхөр), за тэгээд холливуудын царай муутай хүний дүрүүдийг түүж тоглодог William H.Macy, бас нэгэн порно жүжигчний дүрд Heather Graham (саяхан үзсэн Hangover дээр нэг тайчигч болж бас тоглож байсын), Don Cheadle, гей залуугийн дүрд Capote -д тоглодог бүдүүн шар залуу Philip Seymour Hoffman.. нар тоглоно.

Нэгэн лүзэр залуу порно кино найруулагчийн нүдэнд өртсөнөөр залуугийн дарамтлагч ээжээсээ зугатан Dirk Digger гэсэн нэрээр порно кино од болж мандаж дараа нь хар тамхинд орж найруулагчтайгаа муудаад навс унаад хамгийн сүүлд эргэн эвлэрч байгаа тухай. Залуу маш хүүхэд шиг, хүний сэтгэл татмаар зантай, хамгийн гол нь маш том, дур булаам юутайгаараа хурдаг алдарт хүрч хүмүүсийг татна. Киноны туршид хүн болгон хараад л амаа ангайгаад байдаг. Хэдийгээр порно одын тухай кино боловч өөрөө порно кино биш шүү. Гэхдээ киноны туршид гайхагдаад байсан залуугийн нөгөөхийг төгсгөлд нь ганц секунд харуулдаг. Дүгнэлтээ өөрсдөө хийнэ биз дээ. Порно их үздэг залуус ялангуяа нэг үзээд порно киноны түүхтэй танилцаад авахгүй юу даа.

No comments:

Post a Comment